UBLife Logo
Дэлхий

Дайныг шүүмжлээд гадаадад гарсан иргэдийнхээ хөрөнгийг ОХУ хураана

Дайныг шүүмжлээд гадаадад гарсан иргэдийнхээ хөрөнгийг ОХУ хураана

ОХУ-ын төрийн Думаас Оросоос гарч явсан иргэдийн талаар хуулийн төслийг баталлаа. Энэхүү хууль ёсоор хэрэв тэд зарим нэг хууль, журам зөрсөн бол улсаас хөрөнгийг нь хураан авах эрхтэй болж байгаа юм. Шинэ хууль энэ оны есдүгээр сараас хэрэгжинэ.

Украины дайн эхэлснээс хойш дайныг ил тод шүүмжлэх, эсвэл эсэргүүцээд гадаадад гарсан орос иргэд маш их байгаа. Дайныг шүүмжлэх хэргийг ОХУ-ын армийг шүүмжиллээ гэж үзэн, шууд гадаадын тагнуул гэж үздэг болсон. Харин одоо тэдний эх орондоо үлдээсэн эд хөрөнгийг хураан авах болжээ. Үүнд банкны хадгаламж, хувьцаа, үл хөдлөх хөрөнгүүд багтаж байна.

Төрийн Думын спикер Вячеслав Володин “Ажил, амралтаар хил давсан орос иргэд ямар ч саадгүй эргэн ирж болно. Харин гадаад оронд очсон хойноо Оросын армийг шүүмжилсэн, доромжилсон, улс оронд хор учруулсан, эсрэг талын улс оронд тусалсан, Украины Зэвсэгт хүчнийг ивээн тэтгэсэн хүмүүсийг энд Шүүх хүлээж байгаа” гэж хэллээ.

Сүүлийн үед дайн эхлэхэд гадаадад гарсан уран бүтээлчид эргэн ирэх хүсэлт гаргаж байна.  Энэ талаар Төрийн Думын депутат Виталий Милонов “Эргэн ирэхийн тулд үнэн сэтгэлээсээ харамсаж, уучлал гуйх ёстой. Эх орондоо ирэх нь тэдний хууль ёсны эрх. Тэдний жишээг бусад одод ч дагна гэж найдаж байна. Гэхдээ тэд ОХУ-д уран бүтээл туурвина гэж бодох ч хэрэггүй. Яагаад гэвэл оросууд тэднийг уучлахгүй. Хүмүүс тэдний тоглолтыг үзэхгүй, бойкот хийнэ. Дайн дуусаж, энх цаг ирэхэд энэ урвагчид хэнд ч хэрэггүй болно” гэж ярьсан байна.

Энэ нь гадаадад байгаа сэтгүүлч, олон нийтийн идэвхтэн, дүрвэгч, чөлөөт хэвлэл, блогчдыг айлгах, дарамтлах шинэ хэрэгсэл байна гэж шинжээчид үзэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...