ЗХУ, ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Магомед Абдулкеримович Гусейнов Ерөнхийлөгч Владимир Путинд хандан, Михаил Мамиашвили бараг 30 жил эзэмшиж байгаа ОХУ-ын Спорт бөхийн холбоог тараахыг хүслээ.

Тэрээр видео бичлэгтээ “Манай улсад бөхийн спорт хөгжих нөхцөл байхгүй болжээ. Шагналын мөнгийг шударга бусаар хуваарилдаг, ивээн тэтгэгчдийн дэмжлэг байхгүй болсон зэрэг системийн асуудал их байна. Шигшээ багт байдал муу байгаа болохоор олон авьяаслаг залуус гадаад оронд очиж байна. Бокс зэрэг бусад спортын төрлийн цалин хөлс чөлөөт бөхөөс хамаагүй илүү байгаа. Мэргэжлийн лигт үнэн шударгаар мөнгө олох гэсэн тамирчинд холбооноос маш их дарамт үзүүлдэг. Мамиашвили холбоог боолчилж байна. Эрхэм Ерөнхийлөгч та энэ асуудлыг шударгаар шийдэж өгөөч” гэжээ.
Хойд Осетийн шигшээ багийн бөхчүүд мөн адил мэдэгдэл гаргасан байна.
