Орчин үеийн анагаах ухаан, технологи сайжирснаар хөлбөмбөгчид 40 нас хүрсэн хойноо ч дээд түвшинд тоглож чаддаг болсон. Энэ жилийн ДАШТ-д 40 нас гарсан долоон хөлбөмбөгч оролцоно.
Крэйг Гордон (43 нас, 5 сар)

Шотланд хаалгач 2007-2012 онд Английн “Сандерленд” багт тоглож байсан. 2020 оноос хойш “Харт” багт тоглож, энэ жил Шотландын аварга болох шахсан билээ. Анх удаагаа ДАШТ-д гарна.
Криштиану Роналду (41 нас, 3 сар)

Роналду энэ жил Саудын Арабт анхныхаа цомыг өргөсөн. Түүний хувьд 6 дахь ДАШТ-дээ оролцох гэж байна.
Гильермо Очоа (40 нас, 10 сар)

Мексикийн домог одоо ч зодог тайлаагүй байгаа. Тэр мөн л 6 дахь ДАШТ-дээ оролцоно, дараа нь зодог тайлахаа зарласан.
Лука Модрич (40 нас, 8 сар)

40 настай ч энэ жил Италийн “Милан”-д гялалзсан. Тав дахь ДАШТ-дээ зодоглоод зодпог тайлах шинжтэй байгаа.
Мануэль Нойер (40 нас, 2 сар)

Тав дахь ДАШТ-дээ ирэх гэж байна.
Эдин Жеко (40 нас, 2 сар)

Эх орныхоо үндэсний баатар. Багаа ДАШТ-д шалгарахад гол үүрэг гүйцэтгэсэн.
Возинья (40 нас)

Кабо-Вердегийн хаалгач 2012 оноос хойш шигшээ багтаа зүтгэж байна.
