Олон улсын жүдо бөхийн холбооноос 2027 оны тэмцээн уралдааны урьдчилсан хуваариа гаргалаа. Энэхүү хуваарь ёсоор ирэх жил насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Казахстаны нийслэл Астана хүлээн авахаар болжээ.
ДАШТ 2027 оны зургаадугаар сарын 7-14-нд Астанад явагдана. Хувийн болон багийн тэмцээнтэй. 2028 оны Лос-Анжелесийн олимпын өмнөх том үйл явдал нь “Астана-2027” байх болно.
Мөн хуваарьт Парис, Баку, Ташкент, Тбилиси, Душанбе, Улаанбаатар, Лозанна, Будапешт, Абу-Даби, Токио хотуудын Их Дуулга тэмцээн, Линц, Циндао, Лима, Загреб хотуудад Гран При тэмцээн болно гэж заажээ.
