Японы амьтны хүрээлэнгийн бяцхан сармагчин Панчийн түүх дэлхий дахиныг уяраагаад удаагүй байгаа. Панч сармагчин 2025 оны долоодугаар сард төрсөн бөгөөд харамсалтай нь ээж нь түүнийг голсон юм. Эхийн халамжгүй үлдсэн Панчид аюулаас хамгаалж, тайван амгалан байхад нь туслах ямар нэг зүйл хэрэгтэй байлаа. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнд янз бүрийн зүйл санал болгосон ч Панч өөрөө орангутаны зөөлөн тоглоомыг сонгосон байна.

Тэрээр тоглоомоо хаашаа ч явсан чирээд авч явдаг. Том сармагчнууд булаах гэхээр нь үхэн хатан хамгаалдаг болсон. Панчийн тухай богино хэмжээний хүүхэлдэйн кино хүртэл гарсан байгаа. Ингээд Панч амиа хамгаалж, эсэн мэнд үлдэхийн тулд янз бүрийн сорилтыг даван туулах шаардлагатай болсон юм.
Саяхан Панчийн амьдардаг Ичигава амьтны хүрээлэнд нэгэн үйл явдал боллоо. Түүний торонд хоёр жуулчин хууль бусаар нэвтрэн орсон байна. Орон нутгийн цагаар 11:00 цагт шар өнгийн инээмсэглэж байгаа эможи баг өмссөн тор даван орсон.
Амьтны хүрээлэнгийн харуулууд тэднийг саатуулж, цагдаагийн газраас тус бүр 300 мянган иенийн торгууль оноосон байна. Цагдаагийн газрын мэдээлснээр америк жуулчид 27, 24 настай оюутнууд байсан гэнэ.
