Энэ зуны хамгийн эхний томоохон амьд хөгжмийн наадам Хуур Music Festival нь Гачуурт дахь Монгол шилтгээнд 6-р сарын 26, 27-д болох гэж байна. XMF наадам 10 дахь жилийн ойгоо угтаж форматаа шинэчлэн анх удаа бүтэн 2 өдрийн хөгжмийн фестиваль болгон өргөжүүлээд буй юм.
Шинэлэг формат, сонирхолтой уран бүтээлчдээрээ хөгжим сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа XMF-ийн тасалбар яг одоо 80 гаруй хувийн борлуулалтад хүрснийг зохион байгуулагчид зарлалаа.
Жинхэнэ утгаараа амьд хөгжим, зуны мартагдашгүй дурсамжийг бүтээлцэх тус наадамд энэ жил дотоод гадаадын нийт 114 уран бүтээлч, таван тайзан дээр уран бүтээлээ толилуулах юм.
Тасалбарыг boxoffice.mn -ээр борлуулж байгаа бөгөөд төлбөрийн олон сонголт, уян хатан нөхцөлийг санал болгож байгаа юм.