Олимпын наадам, хөлбөмбөгийн ДАШТ гэх мэт томоохон тэмцээн "хэл амгүй" болоод өнгөрөх нь ховор, тийм боломж ч бараг байхгүй.
Гэхдээ энэ удаагийн ДАШТ эхлээд ердөө дөрөв хонож буй ч шүүмжлэх зүйл зөндөө гарч байна даа.

⚽️⚽️⚽️⚽️⚽️
Хөлбөмбөгийн фанатууд түүхэндээ хамгийн үнэтэй ДАШТ-ийг үзэж байгаа. Тоглолтын тасалбарын үнэ өмнөх ДАШТ-үүдээс хэд дахин үнэтэй буйг бид өмнө нь зөндөө мэдээлсэн.Тэгвэл хөлбөмбөг сонирхогчид цэнгэлдэхэд бас уух, идэх хэрэгцээ гардаг. Тэгвэл АНУ-ын цэнгэлдэхэд гоожуурын шар айраг 23$ , цэвэр ус 7$ , хот дог 10$ үнэтэй байна, дунджаар.

⚽️⚽️⚽️⚽️⚽️
Тоглолтын 22 дахь , 67 дахь минутад усны завсарлага авч, тэр хооронд үзэгчдийг зар сурталчилгаагаар булж буй нь ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа. Энэ тоглолтын хэмнэлийг алдагдуулж, хөлбөмбөгийн уламжлалыг эвдэж буй билээ.

⚽️⚽️⚽️⚽️⚽️
Шотландын шигшээгийн хөгжөөн дэмжигч Крэйг Фергюсон Хайтитай хийсэн тоглолтыг үзэхээр АНУ-ын Лос Анжелес хотоос 2 сард явганаар гарч 109 хоногийн турш " хоёр зээрдээрээ" 5630 км замыг туулан Бостон хотноо ирж, тоглолтоо үзжээ.22 настай шотланд залуу энэ хугацаанд сая гаруй фунт стерлингийн хандив цуглуулж, түүнийгээ Scottish Action for mental health байгууллагад хандивласан байна.

⚽️⚽️⚽️⚽️⚽️
Бразилийн шигшээгийн бэлтгэлийн баазад хөлбөмбөгчид цахим спорт тоглох клуб байгуулжээ. Тоглогчид counter-strike2 тоглож буй зургууд сошиал хуудсуудаар гарч байна.
Нэймар, Вини Жуниор, Габриэл, Лукас Пакета нарын олон хөлбөмбөгчид э-спортын улаан хорхойтнууд гэнэ.

⚽️⚽️⚽️⚽️⚽️
Өнөөдөр (7.15) Египетийн "фараонууд" Бельгийн "улаан чөтгөрүүдтэй" эхний тоглолтоо хийнэ. Египетийн супер од Мохамед Салах энэ өдөр 34 нас хүрч байна. Төрсөн өдрөөрөө ДАШТ дээр гоол оруулбал хэзээ ч мартагдахгүй дурсамж болох бизээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
