ДАШТ-ий Турк, Австралийн тоглолт дээр өвөрмөц нэгэн үзэгч сууж байсан нь олон телевизийн дуранд буусан. Тас хар царайтай, цав цагаан сахалтай энэ эрхэм бол зүгээр нэг үзэгч биш. Тэр тутмаа сууж байгаагүй, байнга зогсож, бүжиглэж, хашгарч, багаа дэмжиж байсан билээ.

Энэ бол Туркийн хамгийн алдартай балиашиг Уди Неко. Тэрээр Туркийн хөлбөмбөгийн фенүүдийн бэлгэ тэмдэг. Жинхэнэ нэр нь Недждет Ольчерман. Туркийн жандармын корпусын офицер асан. Олон жилийн турш шигшээ багаа даган явж, тоглолтыг нь үзэж, дэмжиж байгаа. Уди хөлбөмбөгт үнэнчээрээ төдийгүй өвөрмөц гадаад төрхөөрөө алдартай. Тоглолтын өмнө түүнийг цэнгэлдэх хүрээлэнд ороод ирэхэд Туркийн фенүүд маш их эрч хүч мэдэрдэг, авдаг гэж ярьдаг.

Тоглолтын өмнө Неко нүүрээ хараар, хуузаа цагаанаар буддаг. Энэ өнгө бол түүний шүтдэг “Бешикташ” багийн өнгө.
Одоо тэр алдартан болсон. Гадаад, дотоодын фенүүд түүнтэй хамт зураг авхуулах гэж цэнгэлдэхэд ирдэг болсон. Нэг удаа олон улсын тоглолтын өмнө гадаадын жуулчид өмнө нь нутгийн алдартан байна гэж боджээ. Хүн болгон хамт зураг авхуулаад, гар бариад байхаар аргагүй биз. Тэд ч мөн адил зураг авхуулаад хүмүүст Туркийн нэртэй жүжигчинтэй зурга авхууллаа гэж ярьж байсан гэдэг. Харин дараа нь Уди жирийн нэг хөлбөмбөгийн хорхойтон гэдэг нь тодорхой болсон юм. Гэхдээ туркийн спорт сонирхогчид хэрэв хүнийг шигшээ багийн тоглогчдоос илүү их таньж байгаа бол тэр хүн жинхэнэ од гэдэг нэрийг зүүх ёстой гэж ярьдаг. Үнэхээр ч Уди Неко бол Туркийн нэгэн од билээ.
Туркийн шигшээ баг эхний тоглолтдоо Австралийн шигшээд 0:2 ялагдсан. Энэ сарын 20-нд хоёрдугаар тойрогт Парагвайтай тоглох юм.
