UBLife Logo
Хөгжим

XMF-д ирэх ОУ-ын уран бүтээлчдийн тухай таны мэдэх ёстой 6 баримт

XMF-д ирэх ОУ-ын уран бүтээлчдийн тухай таны мэдэх ёстой 6 баримт

1. AIGEL (ОХУ)

Тус хамтлагийн 2020 оны 11 дүгээр сард гаргасан "Пыяла" дуу нь 2023 оны сүүлээр цахим орчинд эрчээ авч, "Shazam" чартын 1 дүгээр байранд бичигдэж байв. Энэ нь 2023 онд гарсан “Слово пацана. Кровь на асфальте” кинотой холбоотой юм. Айгел хамтлаг 2016 онд үүсгэн байгуулагдаж, одоогоор 4 цомог гаргаад байна.

2. ADIOS AUDIO (Өмнөд Солонгос)

БНСУ-аас гаралтай 3 гишүүнээс бүрдэх, эмэгтэй дуучинтай "Adios Audio" хамтлаг 10 жилийн ойгоо угтаж байна. Тэд амьд хөгжмийн наадмын гол тайзнаа 40-50 минутын турш тасралтгүй маш өндөр эрчимтэй, эрч хүчтэй амьд гүйцэтгэл үзүүлдгээрээ алдартай. 

3. Scare the Children (Франц / Хятад)

Тэд өөрсдийгөө 100 хувь аймшгийн сэдэвт метал рок хамтлаг хэмээн тодорхойлдог ба имидж бүрдүүлэлт нь яг л аймшгийн кино мэт харагдана. Олон улсын гишүүдээс бүрдэх тус хамтлаг 2014 онд Бээжин хотноо байгуулагджээ.

4. Yenlik (Казахстан)

Тэрээр англи хэлний багш мэргэжилтэй бөгөөд 2020 онд "Dop" нэртэй сингл дуугаа гаргаснаар Төв Азийн хөгжмийн ертөнцөд маш том тэсрэлт хийсэн. Казахстаны орчин үеийн поп, хип-хоп урсгалын нүүр царай болоод буй уран бүтээлчийн YouTube суваг дахь гол бүтээлүүд болон клипүүд нь тус бүр 5-15 сая гаруй үзэлттэй байдаг.

5. Akha (Казахстан)

Түүний "Какая ты красивая" зэрэг хит дуунууд нь TikTok платформ дээр 300,000 гаруй богино бичлэгийн тренд хөгжим болон ашиглагдсан. Мөн дуунууд нь зөвхөн Spotify дээр л гэхэд сард 1 сая гаруй тогтмол сонсогчтой байдаг. 

6. Nine Treasures (Өвөр Монгол)

Морин хуур, товшуур зэрэг уламжлалт хөгжмийг гитартай амьдаар хослуулан хүнд метал төрлөөр уран бүтээлээ туурвидаг энэхүү хамтлаг 2013 онд Германы алдарт "Wacken Open Air" наадмын

Metal Battle-д оролцож, 30 гаруй орны хамтлагуудаас 2 дугаар байрт шалгарч байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...