АНУ-ын Нью-Жерси мужийн Ньюарк хотод энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох АНУ-ын шигшээ багийг тодруулах Final X тэмцээн болж өнгөрлөө. ДАШТ-д оролцох эрхийн төлөө 18 бөх өрсөлдлөө.
Олны анхаарлыг 86 кг жингийн барилдаан ихэд татсан. Энэ жинд олимпын хос медальт Кайл Дейк, дэлхийн аварга Захид Валенсия хоёр өрсөлдсөн. Өнгөрсөн жил Валенсия өрсөлдөгчөө US Open (8:4), Final X (5:3, 4:1) гурав ялсан байсан ч энэ удаад ялагдлаа. 97 кг жинд Кайл Снайдер ялсан бөгөөд ийнхүү тэрээр 2015 оноос хойш 11 жил дараалан ДАШТ-д оролцох болж байна.
ДАШТ аравдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1 хүртэл Казахстаны Астана хотод явагдах юм.
АНУ-ын шигшээ баг
57 кг. Спенсер Ли - Люк Лилледаль - 7:1, 8:4
61 кг. Маркус Блейз - Жакс Форрест - 6:1, 2:2, 5:2
70 кг. Зейн Резерфорд - Риж Ловетт - 2:1, 8:2
74 кг. Жеймс Грин - Дэвид Карр - 5:6, 6:3, 4:1
79 кг. Леви Хейнс - Чендлер Марстеллер - 6:1, 6:3
86 кг. Кайл Дейк - Захид Валенсия - 2:3, 4:1, 4:0
92 кг. Трент Хидлей - Майкл Маккиавело - 2:1, 8:3
97 кг. Кайл Снайдер - Стивен Бьюкенен - 5:2, 5:5, 9:3
125 кг. Уайат Хендриксон - Мэйсон Пэррис - 9:5, 7:1
