UBLife Logo
Хөлбөмбөг

Лео Месси Бүх цаг үеийн рекорд амжилт тогтоолоо

Лео Месси Бүх цаг үеийн рекорд амжилт тогтоолоо

Өчигдөр шөнө болсон Аргентин, Австрийн тоглолтод хэн ялсан нь хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд шалгарах байлаа. Гэхдээ энэ тоглолт Лионель Месси гоол оруулах уу гэсэн илүү хүлээлт ихтэй тулаан байсан юм. Бид хариугаа эхний үед л авсан. Месси ДАШТ-д 38 дахь минутад 17 дахь гоолоо оруулж, ДАШТ-ий Бүх цаг үеийн мэргэн буучийн хэргэмийг авлаа. Мөн зургаан удаа ДАШТ-ий плей-оффт шалгарсан цорын ганц хөлбөмбөгч гэдэг амжилтыг ч хүртсэн.

Бүх цаг үеийн мэргэн буучийн эзэн байсан Германы багийн Клозе “Месси чадна гэж би үргэлж хэлдэг байсан. Месси миний хувьд бүх цаг үеийн шилдэг тоглогч. Баяр хүргэж байна, аварга аа” гэж хэлсэн байна.

Тоглолтын дараах Мессигийн хэлсэн үгээс онцлох хэсгийг хүргэж байна.

— Ялсандаа их баяртай байна. Тун хэцүү тулаанд хэрэгтэй ялалтаа авч чадлаа. Одоо бид тайван ирээдүйгээ харж болох боллоо. Хурдан багийнхан дээрээ очиж, баяраа тэмдэглэмээр байна. 6 оноогоо авлаа.

— Пенальти оруулж чадаагүй зэрэг сэтгэл гонсойлгосон зүйл байлаа. Гэхдээ би оруулж чадлаа.

— Ямар ч гэсэн хасагдах шатанд гарлаа. Манай багийн зорилго бүх тоглолтдоо ялах.

— Тоглолтын өмнө Клозегийн рекорд эвдэх талаар огт бодоогүй. Багаараа яаж ялах вэ гэдгээ бодож, хэн ч хялбар ялагдахгүй гэдгийг мэдэж байлаа.

— ДАШТ-ий дуртай гоолоо үнэнийг хэлэхэд мэдэхгүй байна. Санахгүй байна. Одоо маш их ядарч байна. Багийнхантайгаа баяраа тэмдэглэмээр байна.

ДАШТ-ий Бүх цаг үеийн мэргэн буучид

Лионель Месси (Аргентин): 18 гоол, 28 тоглолт.

Килиан Мбаппе (Франц): 16 гоол, 16 тоглолт.

Мирослав Клозе (Герман): 16 гоол, 24 тоглолт.

Роналдо (Бразил): 15 гоол, 19 тоглолт.

Герд Мюллер (Герман): 14 гоол, 13 тоглолт.

Жюст Фонтен (Франц): 13 гоол, 6 тоглолт.

Пеле (Бразил): 12 гоол, 14 тоглолт.

Юрген Клинсманн (Герман): 11 гоол, 17 тоглолт.

Шандор Кочиш (Унгар): 11 гоол, 5 тоглолт.

Харри Кейн (Англия): 10 голов в 12 матчах.

Габриэль Батистута (Аргентин): 10 гоол, 12 тоглолт.

Теофило Кубильяс (Перу): 10 гоол, 13 тоглолт.

Гжегож Лято (Польш): 10 гоол, 20 тоглолт.

Гари Линекер (Англи): 10 гоол, 12 тоглолт.

Томас Мюллер (Герман): 10 гоол, 19 тоглолт.

Хельмут Ран (Герман): 10 гоол, 10 тоглолт.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...