UBLife Logo
Дэлхий

БНСУ-ын тэргүүн хатагтай асанд 7 жилийн ял оноолоо

БНСУ-ын тэргүүн хатагтай асанд 7 жилийн ял оноолоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын гэргий, Тэргүүн хатагтай асан Ким Гон Хигийн шүүх хурал өндөрлөлөө. Шүүхээс түүнд авлига, төрийн албанд томилсныхоо хариуд хахууль авч байсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, 7 жилийн хорих ял оноолоо.

БНСУ-ын Прокурорын газраас Ким Гон Хиг 2025 оноос хөрөнгө, орлогоо худлаа мэдүүлсэн хэргээр мөрдөн шалгаж эхэлсэн. Түүнийг төрийн хэмжээний гадаад айлчлалд явахдаа зүүдэг, гангалдаг байсан үнэт зүйлстэй нь холбогдуулан шалгасан. 2022 оны зургаадугаар сард Ерөнхийлөгч Юн Сок Ёл НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон нь анхны гадаад айлчлал нь байлаа. Тэр айлчлалын үеэр Ким Хи Van Cleef & Arpels брэндийн, 30 сая воны үнэтэй зүүлттэй байсан. Гэтэл энэ зүүлт нь түүний хөрөнгө, орлогын мэдүүлэгт дурдагдаагүй байжээ. Мөн Тангараг өргөх ёслол дээр зүүж байсан 20 сая воны үнэ бүхий “Van Cleef & Arpels” бугуйвч, орон нутгийн сонгуулийн үеэр гарт нь байсан 15 сая воны үнэтэй Cartier бугуйвч ч мэдүүлэгт байсангүй. БНСУ-ын Төрийн албан хаагчдын тухай хуулиар 5 сая воноос илүү үнэтэй гоёл, чимэглэлийн зүйлийг заавал хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тэмдэглэх ёстой байдаг. Харин Тэргүүн хатагтай Ким Хи “Дээрх гурван эдлэлийн хоёрыг нь найзаасаа түрээсэлсэн. Нэг нь харин 5 сая воноос бага үнэтэй” гэж мэдүүлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...