UBLife Logo
Кино

Өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй 10 хятад жүжигчин

Өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй 10 хятад жүжигчин

Сүүлийн үед хятадын драм, цуврал дээр маш олон хөөрхөн эмэгтэй жүжигчид гардаг болжээ. Ялангуяа түүхэн цувралуудад үзэсгэлэн гоо бүсгүйчүүд олон. Хятадын “Weibo” хэрэглэгчид “Яг одоо хамгийн хөөрхөн хятад жүжигчин хэн бэ” санал асуулга явуулжээ. Тэдний шалгаруулсан шилдэг аравт алдарт оддоос эхлээд шинэ залуу жүжигчин ч орсон байна.

10-р байр: Ян Ми

Ян Ми гоо сайхны чансаанд ороод байдаг хүн биш. Гэвч тэр бол Хятадын шоу ертөнцийн үзэсгэлэн гоо хатагтай нарын нэг гэдэг нь маргаангүй. Түүнийг үнэг шиг зальжин харагддаг гэж шинжээчид үнэлдэг. Зүс царайнаас гадна бие, урт хөл гээд ямар ч хувцас өмссөн хөөрхөн харагддаг давуу талтай.

9-р байр: Чэнь Ду Лин

Чэнь Ду Лин сүүлийн үед түүхэн цувралуудын гол дүрээр нэрд гарч байгаа. Багаасаа кинонд тоглож эхэлсэн ч олны анхаарлыг татаж чадахгүй байсаар харин “Love Game in Eastern Fantasy” киногоор анх үнэлэгдсэн. Тэр бол цэвэр ариун байдлын бэлгэ тэмдэг болсон, улаан хивсний ёслолын Хатан хаан гэхэд болно.

8-р байр: Чжао Ли Ин

Жинхэнэ язгууртан эмэгтэйн төрхтэй, хамар, уруул нь сийлсэн мэт төгс төгөлдөр. Он жил өнгөрөх тусах улам үзэсгэлэнтэй болж байгаа.

7-р байр: Сун Цзу Эр, Юй Шу Синь

Долоодугаар байрт хоёр жүжигчин хамт оржээ. Юй Шу Синийн гадна төрхийг заримдаа шүүмжилдэг ч тэр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Хэт зохихгүй хувцасладаг байсан үе нь ард хоцорчээ.

Сун Цзу Эр бол хөөрхөн, авьяаслаг гээд орчин үеийн хамгийн хүлээлттэй жүжигчний нэг. Хонконг киноны үзэсгэлэнт эмэгтэйчүүд шиг хувцасладаг.

6-р байр: Мэн Цзы И

Мэн Цзы И бол үеийнхэн дотроо үзэсгэлэн гоогоор тэргүүлдэг жүжигчин. Маш баян, тансаг гоёл чимэглэлтэй хувцас түүнийг улам гоё харагдуулдаг. Улаан хивсний ёслол болгон нь сайшаагддаг цөөхөн жүжигчний нэг.

5-р байр: Тянь Си Вэй

“Pursuit of Jade” цувралын үзэгчид түүний гоо сайхны өмнө сөхөрсөн байлаа. Тэрээр түүхэн цувралаар нэрд гарч байгаа. Нүдний хувирал, цэвэрхэн хамаг, хөөрхөн инээмсэглэлээрээ олны анхаарлыг татсан. Орчин үеийн, түүхэн ямар ч хувцас түүнд зохидог.

4-р байр: Ян Цзы

Ян Цзы бол 1990-өөд оны од. Гоо үзэсгэлэнгээр ялгараад байхгүй ч үзэгчдийн сэтгэлийг хоромхон зуур татдаг увдистай. Нас ахих тусам гялалзсаар байгаа.

3-р байр: Цзюй Цзинь И

Гоо сайхны ямар ч чансаа түүнгүйгээр явдаггүй. 1990-өөд оноос хойш олны анхаарлыг татсаар байна. Жүжиглэх чадварын талаар заримдаа яриа гардаг ч гоо үзэсгэлэнд нь хэн ч эргэлзэж байсангүй. Энэ талаа ч Цзюй Цзинь И сайн ашиглаж чаддаг.

2-р байр: Бай Лу

Бай Лу хүндэт хоёрдугаар байр эзэллээ. Сүүлийн үед түүнийг “Чансааны Хатан хаан” гэж нэрлээд байгаа. Тоглосон кино нь үзэгч ихтэй, Лу өөрөө шуугиан ихтэй. Ур чадвартай жүжигчин тул анхны хайрын залуухан охиноос хатуу чанга удирдагч, дайчин эмэгтэй, Хатан хаан гээд бүх дүрийг бүтээж чадна.

1-р байр: Дильраба

Дильраба бол дорнын өвөрмөц, онцлог төрхтэй, Хятадын шоу ертөнцийн хамгийн хурц жүжигчин гэж тооцогддог. Нүүр_ биеийн харьцаа бараг төгс бөгөөд улаан хивсэн дээр гарах болгондоо анхаарал татдаг. Түүнтэй хамт улаан хивсэн дээр гарахаас ямар ч эмэгтэй жүжигчин зугтдаг гэдэг. Уйгар бүсгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...