UBLife Logo
Кино

Зуны амралтын тухай хамгийн аймшигтай 9 кино

Зуны амралтын тухай хамгийн аймшигтай 9 кино

Дэлгэр зуны цаг ирж, хүмүүс амралт, аялал жуулчлалдаа гарахаар бэлтгэж байна. Харин алс хол газар аялалд явахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Зуны амралтын тухай аймшигтай кино олон байдаг. Зомби, маньяк, аварга загас гээд амрагч биднийг алах санаатай этгээдүүд цөөнгүй бий.

“Jaws” (1975)

Сонгодог бүтээлээс эхэлье. Залуу найруулагч Стивен Спилбергийн энэ кино аймшгийн киноны хөгжилд нэмэр үзүүлсэн. Эмити хотхон амралтын улиралд бэлтгэж байгаа ч асар том аварга загасны тухай хэн ч бодоогүй байв.

“Piranha 3D” (2010)

Дээр дурдсан “Jaws” киноны аварга загас найруулагч нарт их таалагдсан тул тэр үед алуулж, идүүлж байгаа жуулчдын талаар олон кино гарсан. Үүнээс хамгийн амжилт олсон нь пиранья загас байлаа. Махчин загасанд идүүлсэн хүмүүсийн дунд эротик киноны одод ч байгаа. Заавал үзээрэй.

“The Cabin in the Woods” (2012)

Оюутан залуус машин хөлслөөд хэдэн өдөр амрахаар эзгүй ойд очно. Энэ сэдвээр хэдэн мянган кино хийгдсэн байдаг. Харин энэ хамгийн шилдэг нь.

“The Descent” (2005)

Аяллаас гадна загасчлал, ан, уулчид, агуй судлаач гээд өөр олон сэдэв бий. Харин агуйд тэднийг идэхээр ямар нэг зүйл хүлээж байна.

“Midsommar” (2019)

Оюутан залуус ардын уламжлал судлахаар Европ тивд очно. Харин тэднийг огт өөр зүйл хүлээж байдаг.

“The Ritual” (2017)

Нас барсан найзынхаа дурсгалыг хүндэтгэхээр 4 найз Шведийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялна. Харин тэнд тэднийг тун таагүй хүлээж авна.

“Hostel” (2005)

АНУ, Исландын оюутнууд сайхан бүсгүйтэй танилцан, амралтаа тансаг өнгөрүүлэхээр Словакт очдог. Гэхдээ сайхан амралтын төлөө төлөөс өгөх ёстой болно.

“Wolf Creek” (2005)

Айван Милат хэмээх маньякийн тухай бодит түүх. Яах гэж Австралид амрах гэж бодсон юм бол?

“Us” (2019)

Амралт болгондоо бүтэлгүйтдэг нэгэн гэр бүл харин энэ жил яах бол?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...