Их Британийн Чарльз III Эзэн хааны зарлигаар Шотландын жүжигчин, хөгжимчин Идрис Альбад хүлэг баатрын хэргэм хүртлээ. Энэ өдрөөс эхлэн түүнийг сэр Идрис гэж дуудах юм. Эзэн хаан Чарльз III Уиндоу цайзад болсон ёслол дээр түүний кино урлаг болон залуу үеийн өмнө байгуулсан гавьяаг нь үнэлж байгаагаа мэдэгдсэн юм.

Ёслолд Эльбагийн гэргий Сабрина байлцлаа. Тэд 2022 онд “Elba Hope Foundation” сан байгуулж, залуучуудын эрх ашгийг хамгаалах, боловсрол, тогтвортой хөгжлийг дэмжих үйл ажиллагаа явуулж байна.

Мөн Идрис Лондон хотын залуучуудын дундах хутга шөвөг хэрэглэсэн гэмт хэргийг таслан зогсоох ухуулга нөлөөллийн ажил идэвхтэй өрнүүлсэн юм.

Идрис Эльба нэрийн хуудас
“Алтан бөмбөрцөг” шагналтай, “The Actor Awards presented by SAG-AFTRA” хошой шагналт.
53 настай.
Аав нь Сьерра Леон, ээж нь Гана гаралтай.
DJ Big Driis нэрээр мэргэжлийн дижей хийдэг байсан.
Гэргий нь Канадын модель Сабрина Даур.
Английн “Арсенал” багийн дэмжигч.
“People” сэтгүүл түүнийг 2028 оны хамгийн халуун залуугаар шалгаруулж байв.
Кикбокс, завь, мотоцикл, машины уралдааны хоббитой.
“Superdry” хэмээх загварын брэндтэй.

