Дэлхий дахиныг байлдан дагуулсан “Euphoria” цуврал дуусаж, үзэгч олон амьсгаа авлаа. Гэхдээ сүүлийн анги нь маш хүнд сэтгэгдэл үлдээж, харин цахим ертөнцөд огт ойлгосонгүй хэмээн хилэгнэж эхлээд байна. Гол баатар Ру Беннетийн дүрийг бүтэн долоон жилийн турш Зендея бүтээсэн. Харин Ру фентанил хэтрүүлж хэрэглээд амиа алдаж байна. Ругийн фенүүд уурлан гуниглаж байхад Зендеягийн ээж гашуудах нь аргагүй.

Зендеягийн ээж Клэр олон нийтийн сүлжээнд “Өчигдрийн сүүлийн ангийг үзээд зүрх минь дэлбэрэх шахлаа. Би өөрийн бодлыг өөртөө үлдээхийг хүсэж байна. Гэхдээ надад маш гунигтай байна. Зөндөө юм бодогдож байна. Ру ингэж үхэх ёсгүй. За за, ингээд зогсъё доо” гэж бичжээ.

Зохиолч Сэм Левинсон ярилцлагадаа “Ру-д ийм хэцүү ч шударга төгсгөл би бэлтгэсэн. Жинхэнэ амьдрал дээр бүх юм аз жаргалтай төгсдөггүй. Ялангуяа одоо АНУ-д фентанил хямрал болж байна. Би энэ түүхийг Ангус Клаудын төлөө, хувь заяа хоёр дахь боломж олгоогүй бусдын төлөө ярихыг хүссэн юм” гэж тайлбарлажээ.
Ангус Клауд бол тус киноны Фескогийн дүрд тоглосон жүжигчин бөгөөд 2023 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглээд амиа алдсан юм.
