Сорви болгон өөрийн түүхтэй. Сорвио харах болгонд бага насны адал явдал, насанд хүрсэн хойноо хийсэн алдаа, гунигтай үйл явдал санаанд ордог билээ. Жирийн бид төдийгүй алдарт одод ч сорвитой, яаж олсон түүхтэй.
Киану Ривз

Киану гэдэс дээрх энэхүү сорвио мотоциклын ослоор олсон түүхтэй. Калифорнийн Топангад Кианугийн толгойд шөнө дөлөөр гэрлээ асаалгүй маш хурдан давхих санаа төрсөн юм. Үр дүнд нь тэр долоо хоног эмнэлэгт хэвтэж, хугарсан хавирга, дэлүүгээ эмчлүүлж байв.
Сандра Буллок

Зүүн нүдний дээр байх жижигхэн сорви. Сандра багадаа хадан дээрээс голын усанд унахдаа авч байв. Азаар хүнд гэмтээгүй юм.
Стив Бушеми

2001 онд Хойд Каролинад “Domestic Disturbance” киноны зураг авалтын үеэр тэр жүжигчин Винс Вон, зохиолч Скотт Розенберг хоёрын хамт “Firebelly Lounge” нэртээ бааранд оржээ. Винс Вон нэгэн эмэгтэйтэй ярилцаж байтал бүсгүйн найз залуу уурлан, зодоон эхэлсэн байна. Бушеми найздаа туслахаар очтол нөгөө залуу түүний хоолой, эрүү, гарыг нь хутгаар зүссэн юм. Маш хүнд шархадсан ч азаар амьд үлдсэн.
Эд Ширан

2017 онд Шираны хацрыг Беатриса гүнж зүссэн гэсэн цуу яриа гарсан юм. Гүнж дуучин залууд хүлэг баатар хэргэм олгож байна гэж тоглож байхдаа илдээр санамсаргүй зүссэн гэж хэвлэлд гарч байв. Харин Ширан үгүйсгэж, согтуу байхдаа сахлаа хусаад зүсэж орхисон гэж тайлбарласан билээ.
Гаспар Ульель

Ульель зургаан настайдаа унтаж байсан доберман нохой дээр мордож, нохой цочсондоо нүүрийг нь хазаж орхисон гэдэг.
Рианна

Уруул дээрх жижигхэн сорви нь бүтэлгүй хайрын дурсгал болон үлдсэн. 2009 онд Крим Браун түүнийг зодож, уруулыг нь гэмтээсэн юм.
Хоакин Феникс

Бусдаас ялгаатай нь түүний уруул дээрх сорви төрөлхийн.
Шон Бин

1992 онд “Patriot Games” кинонд Биний үхэж байгаа хэсгийн зургийг авч байхад Харрисон Форд түүнийг санамсаргүй завины сэлүүрээр цохиж, тэмдэг үлдээсэн түүхтэй.
Харрисон Форд

27 настайдаа машины осолд орж, эрүүндээ сорвитой болжээ.
Тина Фей

Тинагийн нүүрэн дээрх нарийхан, урт сорвины түүх тун аймшигтай. Тэрээр 5 настайдаа гэрийнхээ дэргэд тоглож байхад нь нэгэн танихгүй хүн нүүрийг нь хутгаар зүсээд зугтсан байна. Гэмт хэрэгтнийг барьж чадаагүй.
Энди Уорхолл

Алдарт зураач, поп-арт стилийн бэлгэ тэмдэг Энди 1968 онд зэвсэгт халдлагад өртжээ. Мэс засалчид түүний цээжийг нээж, зүрхний шууд иллэг хийх шаардлагатай болсон юм. Эндиг буудсан Валери Соланас гэгч эмэгтэй түүний “Би эр хүн” кинонд гарч байсан гэдэг. Эрчүүдийг устгахыг уриалагч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Соланисын буудсан сум Эндигийн хоёр уушгийг гэмтээсэн юм.
Ханхүү Уильям

Ханхүүг дунд сургуульд байхад нь ангийнх нь хүү гольфийн цохиураар зодож, духанд нь сорви үлдээжээ.
Жейсон Момоа

2008 онд Холливудын бааранд сууж байхад нь нэг этгээд хагархай стаканаар цохисон. Жейсон 140 оёо тавиулж, гэмт этгээд 5 жил хоригдсон байдаг.
Шэрон Стоун

Багадаа хашаан дотор гүйж яваад юм хатаадаг олсонд тээглэн, хүзүүндээ сорвитой болсон гэнэ.
Сил

Нигерийн уугуул Сил ямар нэг нууцлаг ёслол, тахил хийж байгаад сорвитой болсон гэсэн домог бий. Харин Сил нэгэн ярилцлагадаа “Би багадаа арьсны өвчин тусаад сорвитой болсон. Үс унаад дахиж ургаагүй” гэж хэлж байв. Ийм сорвитой ч тэрээр супер модель Хайди Клумтай гэрлэж, 3 хүүхэдтэй болж байсан билээ.
Падма Лакшми

Баруун гарын том сорви нь машины ослын гай. 14 настайдаа осолд орж, маш удаан эмчлүүлсэн.
