Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Шударга тэтгэврийн тогтолцоо”-ны хууль УИХ-аар 85.9 хувиар батлагдлаа. Тус хууль 2027.01.01-ээс хэрэгжиж эхэлнэ.

Авч байгаа тэтгэврийн хэмжээ, ажилласан хугацаанаас хамаарч 435 мянган ахмадад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоно.
1979 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийг нэрийн дансны аргаар бодохдоо насан туршдаа авч байсан цалингаас төлсөн шимтгэлд үндэслэдэг байсан. Үүнийг 2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр боддог болохоор өөрчиллөө. Үр дүнд нь нэрийн дансны даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ огцом буурахаас сэргийлэв.
Нэр төдий нэрийн дансны тогтолцоог өөрчлөгчдөж, даатгуулагчдад тэтгэврийн бодит мөнгөн хуримтлал хийх сонголт бий боллоо.
Даатгуулагчийн тэтгэврийн бодит мөнгөн хуримтлалд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлдэг боллоо.
Тэтгэврийн нас болсон ч ажиллах юм бол жил тутамд сарын тэтгэвэв 4 хувиар нэмэгдэнэ.
Эрт тэтгэвэртээ гарвал хэмжээг жилд 4 хувиар буурна.
Тэтгэвэрт гарсан ахмад ажил хийвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
Цагийн ажил хийдэг оюутнуудаа нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
Сүүлийн 5 жилд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 1-5 ажилтантай бизнес эрхлэгчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 3 хүртэлх ажилтанд 36 хүртэлх сараар чөлөөлнө. 4 ажилтантай бол 2 ажилтныг, 2-3 ажилтантай бол 1 ажилтныг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлнө. Энэ хугацаанд даатгуулагч өөрийн шимтгэлийг төлна. Ажилласан хугацаа тасрахгүй, тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь хязгаарлагдахгүй.
Нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлбөл 50 хувь хөнгөлөлт эдэлнэ.
Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо бий болж, тэтгэврийн орлогын эх үүсвэрийг нэмэгдэнэ.
Хуулийн онцлох заалтуудаас хүргэе:
Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоно. 2027.01.01-нээс 435 мянган ахмад настанд олгоно.
2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр бодно. Нэрийн дансны даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ огцом буурахгүй.
Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4%-иар нэмэгдүүлнэ. Наснаасаа өмнө гарвал 4% буурна.
Сайн дураар шимтгэлээ хувийн тэтгэврийн сангуудад төлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэв.
Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө.
1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө.
Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, 1 ажлаасаа НДШ төлнө.
Албан бус хөдөлмөр эрхлэгч шимтгэл төлж эхэлбэл 50% хөнгөлөлттэй.