Бразилын шившигтэй хожигдлоос ч илүү шившигтэй зүйл хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд анх удаагаа тохиолоо. Хөлбөмбөг жаахан гадарладаг захын жаал ч улаан хуудас авсан тоглогч дараагийн тоглолтыг автоматаар өнждөг, дээр нь нэмээд улаан хуудас авсан шалтгаанаас болж сахилгын шийтгэл ч оногдуулж болдог гэдгийг.
ДАШТ-ийг зохион байгуулагч АНУ-ын шигшээ багийн гол довтлогч Фоларин Балоган хасагдах шатны эхний Босни Херцеговинатай хийсэн тоглолтын үеэр аюултай тоглолт хийж улаан хуудсаар торгуулсан. Дүрэм, журмаар бол Балоган Бельгийн эсрэг хийх тоглолтыг өнжих учиртай.

Тэгтэл ФИФА Балоган Бельгийн эсрэг тоглолтод оролцож болно гэсэн шийдвэр гаргаж. Гаргах гаргахдаа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг ФИФА-ийн босс Ж.Инфантинотой утсаар ярьсны дараа энэ шийдвэрийг гаргажээ. Шившигтэй.
Д.Трамп ч сошиал хуудсаар ФИФА-д баярлаж талархсанаа илэрхийлж!!! Ийм юм байж болдог юм уу?!?!?
Гэхдээ янкууд ялагдсан.

⚽️⚽️⚽️⚽️⚽️
Бразилын хожигдол гэснээс олон хүн Винисиус Жуниорыг яагаад "пенальти" цохиогүйг ойлгоогүй. Тэгвэл Бруно Гимарэйнс 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн нь дасгалжуулагчдын багийн шийдвэр байжээ. Судалгааны үндэс, статистик зэргийг хараад хэрэв пенальти болбол Неймар цохих сонголттой байж. Харамсалтай нь пенальти болох үед Неймар "сэлгээний суудалд "байсан. Неймарын дараа Рафинья, Игорь Тиагу, Бруно Гимарэйнс , Мартинелли гэсэн дараалалтай байсан бөгөөд Бразилын шигшээгийн хувьд Винисиус Жуниор топ таван "пенальтист"-д багтдаггүй ажээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
