Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 10-ны хөтөлбөрийг хүргэж байна. Өнөөдөр хязаалан насаар хурдан морьдын уралдаан эхэлж, үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа явагдах болно.
2026 он 07 сар 10 өдөр
07:00-11:00
Хүй долоон худаг
Хязаалан насны морьдын уралдаан (15-17 км)
08:00-12:00
Сурын талбай
Үндэсний сурын харвааны хана харвааны дунд өргийн адаг
08:00-20:00
Үндэсний шагайн харвааны асар
Үндэсний шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн тэмцээн
10:00
Жанжин Д.Сүхбаатарын талбай
Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал
10:00-15:00
Төв цэнгэлдэх хүрээлэн
Үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа
12:00-15:00
Хүй долоон худаг
Шүдлэн насны морьдын уралдаан (12-14 км)
14:00
Жанжин Д.Сүхбаатарын талбай
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
15:00-17:00
Нийслэлийн Соёлын төв өргөө
“МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” хүндэтгэлийн концерт
16:00-18:00
Хүй долоо худаг
Сонгомол дунд насны морьдын уралдаан (15-17 км)
16:00-20:00
Сурын талбай
Үндэсний сурын харвааны хасаа харвааны эхэн өргийн эхэн
17:00
Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбай
Монгол Улсын Төрийн туг цэнгүүлэх
