Лалын БН Иран улсын хамсаатан Йеменийн хуситууд Саудын Араб улсыг далайн талаас бүслэн хааснаа мэдэгдлээ. Тэд энэ алхмаа хуситуудын эзэмшилд байдаг Баруун-Хойд Йемений боомт, нисэх буудлуудыг Саудын Араб улс 12 жил хаасны хариу гэж нэрлэсэн байна. Мөн Баб-эль-Мандеб хоолойг хаана гэдгээ зарлажээ.
Саудын Араб болон хуситуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах нь харьцангуй багассан байсан боловч долоо хоногийн өмнө хуситууд Абха хотын нисэх буудлыг пуужингаар буудсан гэж Саудын Арабыг буруутгасан юм.
Баб-эль-Мандеб хоолой нь 32 км өргөнтэй, Энэтхэгийн далайгаас Улаан тэнгист орох хоолой. Энэ хоолойгоор Европ, Азийг холбосон далайн тээврийн зам дайрдаг юм. Газын зурвасын дайн эхэлснээс хойш хуситууд энэ хоолойгоор гарсан хөлгүүдэд цохилт өгч байгаа. Нийт 4 хөлөг онгоц живж, 9 далайчин амиа алдсанаас хойш гадаадын хөлөг онгоц энэ хоолойгоор явахаа эрс багасгасан билээ.
Ираны арми Ормузын хоолойг хаасан байгаа энэ үед Баб-эль-Мандеб хоолой Саудын Арабын хувьд нефть гаргах үндсэн зам болоод байсан. Саудын Арабын нефтийн экспортын 70 хувь нь энэ замаар гарч байсан юм. Ийнхүү энэ бүс нутагт бас нэгэн галын цэг нэмэгдлээ.
