UBLife Logo
Хөлбөмбөг

Трамп Инфантиног НҮБ-ын ЕНБД болгоно

Трамп Инфантиног НҮБ-ын ЕНБД болгоно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ, Мексик, Канадад болж өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ-ийг дүгнэлээ. Тэрээр “Урьд өмнө байгаагүй сайхан ДАШТ болж өнгөрлөө. Хамгийн аюулгүй, хамгийн үзүүштэй сайхан тэмцээн байлаа. ФИФА-гийн гайхалтай тэргүүн Жанни Инфантиног ажлаа маш гайхамшигтай хийсэнд нь баяр хүргэж байна. Жанни ДАШТ-ийг урьд өмнө байгаагүй түвшинд өргөж чадлаа” хэмээн хэлсэн юм.

ФИФА-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино Дональд Трампын хүсэлтээр АНУ-ын шигшээ багийн тоглогчийн улаан хуудсын торгуулийг хүчингүй болгж шуугиан тарьсан. Ямар ч гэсэн Жанни хэдэн жилийн өмнөөс Трампыг дагаж гүйснийхээ шагналыг авах цаг ирсэн бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч түүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгохоор ажиллаж эхэлжээ. Трамп Инфантиног “Дэлхийн хөлбөмбөгийн босс энэ хүн НҮБ-ыг удирдах чадвартай. Ямар ч хүнтэй хэл амаа олж чаддагаас гадна дэлхийн өнцөг булан бүрт түүнийг хүндэлдэг. НҮБ 193 гишүүнтэй бол ФИФА 200 гаруй гишүүнтэй” гэж магтжээ.

НҮБ-ын шинэ тэргүүний сонгууль энэ жил болно. Одоогийн тэргүүн Антониу Гутерриш албан тушаалаа өгч байгаа билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэмжлэгийг авсан байх ёстой. Тус зөвлөлийн байнгын таван гишүүн хориг тавих эрхтэй. Энэ давааг давсны дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагддаг журамтай.

Инфантино ФИФА-г 2016 оноос хойш удирдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...