UBLife Logo
Хөлбөмбөг

ДАШТ-ий финалд дуулсан BTS-ийн өмсгөлийг дуудлагаар худалдана

ДАШТ-ий финалд дуулсан BTS-ийн өмсгөлийг дуудлагаар худалдана

Хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын завсарлагаагаар ая дуугаа өргөсөн БНСУ-ын BTS хамтлагийн гишүүдийн хувцсыг хандивын дуудлага худалдаанд оруулжээ. Гишүүн болгоноос нэг зүйл гаргасан бөгөөд хүрэм, өмсгөл, ороолт, бүс, өмд, гутал, бээлий гээд нийт 7 эд тавигджээ. Мөн хамтлагийн гишүүдийн гарын үсэгтэй албан ёсны бөмбөг бас бий. Анхны үнэ 100 ам.доллар бөгөөд хэн ч худалдаанд оролцох боломжтой. “Christie’s”-ийн энэхүү цахим дуудлага худалдаа энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр BTS-ээс гадна ДАШТ-ий финалын шоунд оролцсон уран бүтээлчид мөн дуудлага худалдаанд оролцох гэнэ. Зорилго нь нийт 100 сая ам.доллар цуглуулж, FIFA-гийн боловсролын “Global Citizen” санд хандивлаж, хүүхэд багачуудын спортоор хичээллэх хүслийг дэмжих явдал гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...