UBLife Logo
Кино

Илон Маск: Би түүхэн бодит “Одиссей” киног хийнэ

Илон Маск: Би түүхэн бодит “Одиссей” киног хийнэ

АНУ-ын тэрбумтан Илон Маск эртний Грекийн их туульч Хомерын “Одиссей” туульсаар кино бүтээнэ гэдгээ зарлалаа. Одоо дэлхий даяар шуугиан тарьж байгаа найруулагч Кристофер Ноланы “Одиссей” киног тэрээр түүхэн үнэнийг гуйвуулсан, Хомерыг гутаан доромжилсон гэж үзээд байгаа билээ.

Энэ жил 54 настай Маск “Энэ жилийн сүүлээр “Grok Imagine” сервесээс “Одиссей” бүрэн хэмжээт киног нийтэд танилцуулна. Миний энэ кино бол түүхэн бодит үнэн, Хомерын уран бүтээлээс гажаагүй кино болно” гэж мэдэгдсэн юм. “Grok Imagine” нь 2023 онд “Маска xAI” компаниас хиймэл оюунд тулгуурлан байгуулсан үйлчилгээ бөгөөд Илон Маск хиймэл оюуны тусламжтайгаар кино хийх гэж байгаа нь илэрхий.

Маск сүүлийн хэдэн сар найруулагч Ноланыг шүүмжилж байгаа. Тэрээр түүнийг “Оскар” шагнал авахын төлөө түүхэн үнэнийг гуйвуулсан новш” гэж нэрлэсэн. Шүүмжлэлийн гол бай нь Елега Троянскаягийн дүрд хар арьст жүжигчин сонгосон явдал. Пенелопагийн дүрд ботокс шахуулсаар нүүр нь хувирахаа байсан Энн Хэтэуэй тоглосон нь бас шүүмжлэл дагуулсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...