Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Цагаан Ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзлаа. Уулзалт хаалттай явагдаж, нэг цаг орчим үргэлжиллээ.
Хоёр Ерөнхийлөгч Орос, Украины энхийн хэлэлцээр дээр гарсан санал зөрөлдөөн болон агаарын довтолгооноос хамгаалах дунд болон хол зайн “Patriot” хөдөлгөөнт зенит-пуужингийн системийг Украинд үйлдвэрлэх талаар ярилцсан гэж шинжээчид үзэж байна.
Уулзалтын дараа Зеленский “Ерөнхийлөгч Трамптай "Patriot” үйлдвэрлэх эрхийн талаар хэлэлцлээ. Мөн бидэнд тус болох хэд хэдэн шинэ санааны талаар ярилцсан. Цаашдаа ч хамтран ажиллана. Үр дүнтэй уулзалт байлаа” гэж мэдэгдсэн байна.
Цагаан Ордон ч уулзалт үр дүнтэй, эерэг уур амьсгалд явагдсан гэж онцолсон байна.

Patriot систем нь нисэх онгоц, далавчит пуужин, богино тусгалын баллистик пуужинг устгах чадвартай зэвсэг юм.
