Мьянмарын парламент өчигдөр цахим залилангийн төвд хүмүүсийг албадан хөдөлмөр эрхлүүлсэн хэрэгтэнд цаазын ял оноодог болох хуулийн төслийг баталлаа. Сүүлийн үед тус улсад залилан хийдэг цахим төв олноор байгуулагдаж, гадаадын иргэдийг хулгайлан, албадан ажиллуулдаг хэрэг маш их гарах болсон. Мьянмарын Засгийн газраас энэ хэргийг таслан зогсоох гэж ийм хатуу арга хэмжээ авчээ.
Гэмт бүлэглэлүүд “ажилд авна” гэсэн зараар ирсэн хүмүүсийг цахим төвд хорьж, хүчээр залилан хийлгэдэг. Тэндээс зугтаж чадсан гадаадын иргэд яг л боол шиг ажиллаж, тамлуулан, зарим тохиолдолд өөр төвд зарагддаг байснаа ярьсан байдаг.
Цагдаагийн газар, армиас үе үе нууц төвүүдийг нэгжин, баривчилгаа явуулдаг ч хэрэгтнүүд байршлаа солиод алга болчихдог. Хүнгүй ойд гэнэт гараад ирдэг байлаа.

Шинэ хуулиар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 10 жилээс бүх насаар нь хорих ял, боолчлол, хүний наймааны хэрэгт цаазын ял онооно. Энэхүү цахим залилангийн төвийн удирдагч, цахим валютын залиланд оролцсон хүмүүсийг цаазын ялаар шийтгэнэ.

Энэхүү цахим залилангаас хамгийн их хохирсон улс болох Хятад 5 тэрбум ам.доллар алдсан. Хятадад Мьянмарын цахим залилантай холбоотой 15 хүнийг энэ жил цаазалсан юм.
