UBLife Logo
Спорт

“The MongolZ” баг 2 тэмцээнд дасгалжуулагчгүй оролцоно

“The MongolZ” баг 2 тэмцээнд дасгалжуулагчгүй оролцоно

Монголын цахим спортын “The MongolZ” баг ойрын хоёр тэмцээндээ дасгалжуулагчгүй оролцоно гэдгээ зарлалаа. Энэхүү хоёр тэмцээн нь “BLAST Bounty 2026 Season 2”, “Esports World Cup 2026” байх юм. Гэхдээ дасгалжуулагч maaRaa зайнаас багаа удирдах болно гэж тус багаас мэдэгдсэн байна.

“BLAST Bounty 2026 Season 2” тэмцээний хасагдах шат долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 2 хүртэл явагдана. Хасагдах шатанд Spirit, The MongolZ, 3DMAX, paiN, MOUZ, Astralis, Liquid, FaZe багууд шалгараад байгаа. Тэмцээний шагналын сан $1 150 000.

The MongolZ” баг саяхан Азбаяр "Senzu" Мөнхболд, Аюуш "mzinho" Батболд хоёрыг “BC.Game” багт зараад Анарбилэг "cobrazera" Ууганбаярыг сэлгээнд шилжүүлсэн. Ингээд оронд нь Золбаяр "tikuak" Чимэдцэрэн, Ирээдүй "DarkMeister" Дугарсүрэн нарыг үндсэн багт оруулаад байгаа билээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...