UBLife Logo
Нийгэм

Тэгш эрх, бахархлын өдрүүд эхэллээ

Ub.life
Ub.life
Тэгш эрх, бахархлын өдрүүд эхэллээ

Хүн бүр ялгаварлан гадуурхалт, айдасгүйгээр өөрийнхөөрөө амьдрах эрхтэйг сануулж, эрх тэгш байдлын үнэ цэнийг нийгэмдээ хамтдаа бүтээдэг “Тэгш эрх, бахархлын өдрүүд” 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд өнөөдөр буюу 8 дугаар сарын 21-нээс есдүгээр сарын 6-н хүртэл “ЛГБТ Төв” болон хамтрагч байгууллагууд (Trans For Unity, Youth LEAD MNG, Marriage Equality Coalition) олон сонирхолтой арга хэмжээнүүд төлөвлөжээ.

Эхний үйл ажиллагаа ЛГБТ Төвийн оффист зочлох “Нээлттэй хаалганы өдөр”-өөр эхэлж байна. Тэдний явуулдаг үйл ажиллагаатай танилцаж, хөлөгт тоглоом тоглож, шинэ найз нөхөдтэй болох боломж энд бий.

Мөн энэ сарын 23, 24-ний өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд “Күийр театр” тоглогдох бол 26-ны лхагва гарагт Күийр шүлгийн үдшийг зорьж болох нь.

Наймдугаар сарын 29-ний бямба гарагт кино найруулагч П.Золжаргалын мастеркласс сургалттай бөгөөд 30-ны өдөр “Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК+ кино наадмыг үзэж, сонирхох боломжтой.

Харин наймдугаар сарын 22-нд товлогдоод байсан Тэгш эрхийн төлөөх алхалт COP17 хурлын зохион байгуулалтаас шалтгаалан түр хугацаанд хойшлоод байгаа юм байна. Одоогоор 29-ний бямба гарагт гэсэн урьдчилсан товтой байгаа бөгөөд ЛГБТ Төвийн хуудсаар цаг тухайд нь дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...