Хөлбөмбөгийн зуны наймааны цонх хаагдахаас өмнөхөн Английн “Ливерпуль” Францын “Пари Сен-Жермен” багаас Францын шигшээ багийн довтлогч Брэдли Барколаг 125 сая еврогоор худалдан авлаа. Энэ нь хөлбөмбөгийн түүхэн дэх хамгин үнэтэй 10 наймаанд багтаж байгаа юм. Одоогийн байдлаар 9 жилийн өмнө ПСЖ баг “Барселона”-гаас Бразилын Неймарыг 222 сая еврогоор авсан наймаа хамгийн үнэтэйд тооцогдож байгаа юм.
1. Неймар (Бразил) - “Барселона” —> ПСЖ - € 222 сая;
2. Килиан Мбаппе (Франц) – “Монако” —> ПСЖ - € 180 сая;
3. Усман Дембеле (Франц) – “Борусси” Д —> “Барселона” - € 148 сая;
4. Александер Исак (Швед) – “Ньюкасл Юнайтед” —> “Ливерпуль” - € 145 сая;
5. Морган Рожерс (Англи) – “Астон Вилла” —> “Челси” - € 138 сая;
6. Эллиот Андерсон (Англи) – “Ноттингем Форест” —> “Манчестер Сити” - € 135 сая;
6. Филиппе Коутиньо (Бразил) – “Ливерпуль” —> “Барселона” - € 135 сая;
8. Жоау Феликс (Португал) – “Бенфика” —> “Атлетико” - € 127,2 сая;
9. Жуд Беллингем (Англи) – “Борусси” Д —> “Реал” Мадрид - € 127 сая;
10. Брэдли Баркола (Франц) – ПСЖ” —> “Ливерпуль” - € 125 сая;
10. Ян Диоманд (Кот-д'Ивуар) – “РБ Лейпциг” —> “Реал” Мадрид - € 125 сая;
10. Флориан Вирц (Герман) – “Байер” —> “Ливерпуль” - € 125 сая.
