Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр Намрын тэмцээний банцүкэг зарлалаа. Намрын тэмцээн есдүгээр сарын 13-нд Кокүгикан ордонд эхлэх юм. Шинэ банцүкэгийн хамгийн гол зүйл бол шинэ аваргатай болох эсэх. Озэки Киришима хоёр башё дараалан ёкозүна цолны болзол сонсоод байна. Киришима өнгөрсөн тэмцээнд 12 давсан ч түрүүлж чадаагүй. Холбооноос мэдэгдсэнээр Киришима заавал түрүүлэх ёстой, гэхдээ барилдааны агуулга нь сайн байж ёкозүна болох гэнэ. Нагояд түрүүлсэн Аонишики озэки цолоо эргүүлэн авлаа. Сэкивакэ Атамифүжи сүүлийн 2 башёд 21 давсан тул Намрын тэмцээнд 12 ялахад озэки болно.

Ёкозүна Хоошёорюү долоодугаар сарын 27-нд өвдөгний мэс засалд орсон тул Намрын тэмцээнд бараг барилдаж чадахгүй болжээ.
Исэгахама дэвжээний Тошинофүжи Ө.Дэмиджамц дээд зиндаанд дэвшиж, Монголоос төрсөн 33 дахь маэгашира болсон байна.
Асахифүжи Б.Очирсайхан макүшитагийн барууны нэгт гарч, сэкитори болох дөхлөө. Тэрээр доод 4 зиндаанд дараалан түрүүлээд байгаа билээ.

Банцүкэд 593 бөхийн нэр бичигдсэн байна. Өнгөрсөн тэмцээнээс 5 бөх нэмэгдсэн ч 6 башё дараалан, сүмочдын тоо 600-д хүрсэнгүй. Ах дүү Ваканохана, Таканохана барилдаж байх үед 1994 оны Зуны тэмцээнд 943 бөх барилдаж байжээ. Исэгахама дэвжээ 32, Сакайгава дэвжээ 24, Таманой дэвжээ 23, Такасаго, Нишёоносэки дэвжээ 22 бөхтэй байна.
Намрын тэмцээний банцүкэ
Ооносато Ёкозүна Хоошёорюү
Киришима Озэки Котозакүра
Аонишики Озэки
Атамифүжи Сэкивакэ Фүжинокава
Хакүнофүжи Комүсүби Дайэйшёо
Котошёохо Маэгашира-1 Котоэйхо
Ёшинофүжи М-2 Такаясү
Гоонояма М-3 Чюраноүми
Таканошёо М-4 Фүжирёога
Роога М-5 Оошёома
Асанояма М-6 Ичиямамото
Фүжисэйүн М-7 Нишикифүжи
Такэрүфүжи М-8 Хирадоүми
Үра М-9 Шиши
Оохо М-10 Кинбозан
Вакамотохарү М-11 Шёодай
Вакатакакагэ М-12 Асахакүрюү
Асакоорюү М-13 Аби
Тобизарү М-14 Чиёошёома
Асасүйрюү М-15 Токихаятэ
Ваканошёо М-16 Тошинофүжи
Шёонанноүми М-17
МОНГОЛ БӨХЧҮҮД
Жюүрёо
З-1 Дэванорюү Т.Тэмүүлэн
Б-1 Кёкүкайюү Ш.Далайбаатар
З-3 Б.Мөнх-Оргил Тамаваши
Б-3 Б.Чойжилсүрэн Оонокацү
З-12 Тамашёохо Э.Энхманлай
Макүшита
Б-1 Асахифүжи Б.Очирсайхан
З-8 Тэншёояма Г.Отгонбат
З-10 Хокүтэнкай Г.Сүхбат
З-26 Казэноүми Ц.Билгүүн
З-28 Госэйзан Б.Мөнх-Од
З-32 Тацүбаяма М.Буянтогтох
З-46 Тэнросэй С.Лувсангомбо
Б-49 Ваканофүжи Т.Бөхчулуун
З-59 Саданохикари Д.Наранцогт
Санданмэ
З-3 Хакүгэцүро А.Сүхбат
Б-39 Сачинофүжи Ганзориг Оргил
Жонокүчи
Б-17 Жёошёоюү А.Сосорхүү
Б-18 Хокүто М.Хүсэлбаатар
