UBLife Logo
Спорт

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү дээд зиндаанд дэвшлээ

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү дээд зиндаанд дэвшлээ

Японы Сүмо бөхийн холбооноос өнөөдөр Намрын тэмцээний банцүкэг зарлалаа. Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд дэвшлээ. 26 настай тэрээр өнгөрсөн башёд жюүрёод 11 давсан. Ийнхүү тэрээр Монголоос төрсөн 33 дахь дээд зиндааны бөх болж байна.

Ө.Дэмиджамц 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. 195 см өндөр, 151 кг жинтэй. 2016 онд Японы Тоттори жёохокү сургуульд элсэж, манай сонирхогчдын сүмогийн алдарт мэргэжилтэн Р.Гантөгс багш дээр хичээллэсэн. Дошишя их сургуулийн сүмо бөхийн багт байхдаа Бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...