Хонконгийн ардчилсан хөдөлгөөний алдартай удирдагчдын нэг Жошуа Вонг өөрийгөө гадаадын тагнуулын албатай холбоотой ажилладаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэдээ гарлаа. Түүнд бүх насаар нь хорих ял төлөвлөөд байгаа юм.
Энэ жил 29 настай Вонг 2024 оны 11 дүгээр сард хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр 4 жил 8 сарын ял авч, одоо шоронд хоригдож байгаа. Тэр үед ч Вонг гэм буруугаа хүлээн, бусдаасаа бага ял авч байв. Донг ирэх жил суллагдах ёстой байсан ч энэ удаагийн шинэ шийдвэрээр насан туршдаа хоригдох шинжтэй боллоо. Тэрээр 2014 оны Хонконгийн “Шүхрийн хувьсгал”, 2019 оны эсэргүүцлийн жагсаалын удирдагчдын нэг байсан билээ. 2019 онд гарсан жагсаал Хонконгийг доргиож байсан ч цар тахал гараад намжсан. Түүнээс хойш БНХАУ-ын Засгийн газраас гадаадын тагнуултай холбогдсон, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэмт хэрэгт бүх насаар нь хорих ял оноох “Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль баталснаар Хонконгийн эсэргүүцлийг дарж чадсан юм.

Шүүхээс мэдээлснээр 2020 онд Вонг гадаадад дүрвэсэн Натан Лоу нарын хамт БНХАУ-ын эсрэг хориг тавихыг гадаадын улс орнуудаас шаардаж, уриалж байсан нь тогтоогдсон гэнэ.
