АНУ, Канадын худалдааны татварын дайн газар зүйн нэршлийн дайнд шилжлээ. Татварын асуудлаар Канад улс буулт хийхээс татгалзаж, хариу татвар оноохоо мэдэгдсэн юм. Наймдугаар сарын сүүлээр АНУ Канадын бараанд 20 тэрбум ам.долларын хэмжээтэй 50 хувийн татвар оноож байгаагаа зарласан. Үүний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп Дээд, Мичиган, Гурон, Эри нууртай хамт Хойд Америкийн таван агуу нуурын нэг болох Канадын алдарт Онтарио нуурын нэрийг “Америк” гэж өөрчлөх зарлиг гаргасан билээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн шахалтаар Google, Apple Maps-ын Америк дахь хэрэглэгчдэд тус нуурыг “Америк нуур” буюу “Lake America” гэж харуулдаг, танилцуулдаг болжээ. Харин Канадад нуурыг хуучнаар нь “Lake Ontario” гэж нэрлэж байна.
Дональд Трамп олон нийтийн сүлжээнд хиймэл оюунаар хийлгэсэн хэд хэдэн бичлэг цацсан. Нэг дээр нь Трамп “Lake Ontario” гэсэн замын тэмдгийг өшиглөн унагааж, оронд нь “Welcome to Lake America” гэсэн шинэ тэмдэг тавьж байгаагаар гарч байна.
Канадын Онтарио мужийн ерөнхий сайд Даг Форд “Ерөнхийлөгч Трампаас олон жилийн өмнө энэ нуур Онтарио нэртэй байсан. Ерөнхийлөгч Трамп явсны дараа ч олон жил Онтарио нэртэй хэвээр байх болно” гэж мэдэгдээд нуурын дэргэд “Lake Ontario, now and Always” (Онтарио нуур одоо ч, цаашдаа ч, үргэлж) гэсэн самбар зоожээ.
