UBLife Logo
Спорт

“Айчи-Нагоя 2026” Азийн наадмыг Монголын 42 сэтгүүлч сурвалжилна

“Айчи-Нагоя 2026” Азийн наадмыг Монголын 42 сэтгүүлч сурвалжилна

Японы Айчи муж, Нагоя хотод Азийн зуны спортын XX наадам 17 хоногийн дараа эхлэх гэж байна. Тус наадамд  45 орны 15.000 гаруй тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөх  бол Монгол Улсаа төлөөлж 31 спортын төрөлд 303 тамирчин оролцох юм.

Өнөөдөр  ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Азийн наадмыг сурвалжлан ажиллах Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, уран бүтээлч мөн шууд дамжуулалтын телевизүүдэд албан ёсны мандатыг гардуулан өгч амжилт хүсэв.

Энэ удаагийн наадмыг Монголоос 42 сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач сурвалжлахаар албан ёсоор эрхийн мандатаа гардан авлаа.

Энэ нь Азийн наадмын түүхэнд хамгийн олон сурвалжлагч, сэтгүүлч Монголоос оролцож буй тохиолдол юм. Үүнээс гадна ХХ наадмыг Монголд албан ёсны эрхтэйгээр “Сүлд”, “NTV”, “NSports”, “Тэнгэр” телевиз энэ сарын 19-өөс ирэх сарын 5 хүртэл эх орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.

Ub.life сайтын баг мөн Азийн наадмын сонин хачныг Нагоя хотоос уншигч олондоо хүргэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...