Хэрэв та уншсаныхаа дараа гэрлээ асаагаад ч айдас төрөөд байдаг номд дуртай бол энэ нийтлэл яг танд зориулагдсан зүйл шүү. Хамгийн сайхан нь та дахиж хэзээ ч энэ номыг мартахгүй болно. АНУ-ын аймшгийн төрлөөр дагнасан “Collider” хэвлэлийн гаргасан чансаа гэж байгаа. Эндээс та хамгийн аймшигтай мангас орон доор чинь биш ном дотор байгааг ойлгох учиртай.
“Uzumaki” Жюнжи Ито (1998-1999)

Энэ бол сонгодог утгаараа ном биш манга. Гэхдээ агуулга, гүг гүнзгий байдлаараа шилдэг романаас дутахгүй. Күрозү хэмээх жижиг хот эргүүлэг, тойргийн хараалд орж, амьдрал нь өөрчлөгдөнө. Орон нутгийн байгаль, ард иргэдийн бие сэтгэл гаж болжээ. Кириэ, Шюичи хоёр энэ аймшгаас зугтахыг оролдоно.
“The Haunting of Hill House” Шерли Жексон (1959)

Далд үзэгдэл судлаач доктор эзгүй байшинд болж байгаа үзэгдлийг судлахаар хэдэн хүнийг урина. Байшингийн баргар уур амьсгал тэдний сэтгэл зүйд нөлөөлж, амьдралыг нь аймшиг болгон хувиргана.
“Frankenstein: or, The Modern Prometheus” Мэри Шелли (1818)

Залуу эрдэмтэн Виктор Франкенштейн амьдрал үүсдэг нууцыг олж, хүний биеийн хэсгээс амьд амьтан гарган авсан ч зугтан одно. Зохион бүтээгчдээ хаягдаж, ганцаардалд догширсон мангас өсөө авахаар тааралдсан бүхнээ сүйтгэх юм.
“The Exorcist” Уильям Питер Блэтти (1971)

Реган хэмээх 12 настай охин сэтгэцийн эмгэгт өртөж, ямар ч эмч, шинжлэх ухаан анагааж чадсангүй. Аргаа барсан ээж нь католик санваартан дээр очиж, тусламж гуйна. Чөтгөрийн хорлолд орсон охиныг аврахын тулд нэгэн зан үйл хийх ёстой.
“Strange Case of Dr Jekyll and Mr Hyde” Роберт Льюис Стивенсон (1886)

Лондон хотын алдартай эмч Хенри Жекил хувь хүний харанхуй талыг тусгаарладаг томьёо олж нээжээ. Гэтэл тэр харгис алуурчин Эдвард Хайдтай холбоотой болох нь мэдэгдэнэ. Эмч, алуурчин хоёр ямар холбоотой вэ?
“Dracula” Брэм Стокер (1897)

Залуу хуульч Жонатан Харкер Трансильванд нууцлаг гүн Дракулатай уулзана. Удалгүй үхэшгүй мөнхийн язгууртан Англид үхэл дагуулан очиж, хүн ардыг эрхэндээ оруулна.
“The Picture of Dorian Gray” Оскар Уайльд (1890)

Уран зураач Бэзил Холлуорд царайлаг залуу Дорианы хөргийг зурна. Зургаа харан баярласан залуу өөрөө үргэлж залуу байж, хөрөг нь хөгширч байхыг хүснэ. Ямар ч бузар зүйл үлдсэн өөрөө сайхан хэвээр харин хөрөг нь гэмт хэргийг нь төлөөлөн гайг нь хүртсээр байх ажээ.
“The Shining” Стивен Кинг (1977)

Залуу зохиолч Жек Торранс хүнгүй зочид буудалд харуулаар ажилд орж, тэнд эхнэр, хүүхэдтэйгээ эвлэрэн, зохиолоо бичиж дуусгахаар ирнэ. Гэвч энэ буудал эртнээс муу нэрээрээ алдартай. Юу ч болж мэднэ.
