UBLife Logo
Ном

Бүх цаг үеийн хамгийн гунигтай 12 ном

Бүх цаг үеийн хамгийн гунигтай 12 ном

Утга зохиол гэдэг үргэлж биднийг баярлуулж, ид шидийн ертөнцөөр аялуулдаг зүйл биш билээ. Заримдаа бид ном уншаад сэтгэл гуниглаж, тэрхүү гунигаас төрсөн нулимсаар дамжуулан амьдралын хатуу хичээлийг ойлгож мэддэг. Уншсан цагаас эхлэн дэлхий ертөнцийн талаарх ойлголт өөрчлөгдөж, таны сэтгэлд том ул мөр үлдээдэг ном ч бий. Ингээд номд хайртай уншигч танд зориулан, хүн төрөлхтний түүхэн дэх Бүх цаг үеийн хамгийн гунигтай 12 номыг танилцуулж байна. Зүрх сэтгэлийг тань урж тастан, дотоод ертөнцийг чинь үүрд өөрчлөх эдгээр номыг уншихад та бэлэн үү? Таалан болгооно уу.

“Flowers for Algernon”, Дэниел Киз (1959)

Оюуны хомсдолтой цэвэрлэгч Чарли Гордон өөрийг нь агуу суутан болгох туршилтад орохыг зөвшөөрнө. Тэрээр ертөнцийг бодис, харгис талаас нь харж чаддаг болжээ. Гэвч удалгүй түүнтэй ижил туршилтад орсон хулгана Элжерноны оюун ухаан асар хурдан муудаж байгааг анзаарна. Чарли өөрийг нь юу хүлээж байгааг ойлгон, цаг хугацаатай тэмцэлдэн, авралын зам хайна.

“The Boy in the Striped Pyjamas”, Жон Бойн (2006)

Хорих лагерийн комендантын хүү, 9 настай Бруно төмөр торны цаанаас еврей хүү Шмуэлтэй танилцаж нөхөрлөнө. Нацизм гэж юу болохыг төсөөлөхгүй хүү найзынхаа шоронгийн хувцсыг жирийн нэг судалтай хувцас, хорих лагерийг хачирхалтай нэгэн ферм гэж бодно.

“Sophie's Choice”, Уильям Стайрон (1979)

Освенцим лагерьт хоригдоод амьд үлдсэн польш эмэгтэй Софи дайны дараа Бруклинд шинэ амьдрал эхлэхээр хичээнэ. Гэвч өнгөрсөн үе нь түүнийг хаа сайгүй мөрдөн хөөж, дотроос нь эвдлэн сүйтгэх ажээ. Түүний амьдралын хамгийн эмгэнэлтэй мөч нь үхлийн лагерьт нацист эмч хоёр хүүхдийнхээ нэгийг хорт хийн камерт илгээх сонголт тулгасан явдал байлаа.

“Of Mice and Men”, Жон Стейнбек (1937)

Жорж, Ленни хэмээх хоёр ажилчин Их хямралын үеэр Калифорни даяар ажил хайн явна. Жорж тун ухаалаг бол аварга биет Ленни яг л хүүхэд шиг гэнэн тэнэг. Тэд хувийн фермтэй болох мөрөөдөлтэй. Ленни зөөлөн зүйл илэх дуртай ч хэт чадалтай тул энэ нь эмгэнэлт явдалд хүргэх болно.

“Белый Бим Черное ухо”, Гавриил Троепольский (1971)

Ахмад дайчин эзэн нь эмнэлэгт хүргэгдсэний дараа Бим хэмээх шотланд нохой гудамжинд үлдэнэ. Үнэнч нохой эзнээ хайн, энэ замдаа харгис хатуу, хуурамч маш олон хүнтэй учрах юм.

“Never Let Me Go”, Казүо Ишигүро (2005)

Их Британийн нэгэн дотуур байранд өссөн гурван найз. Тэд өөрсдийгөө хүн биш эрхтний мэс засалд зориулагдсан клон, донор гэдгээ мэднэ. Ирэх хувь заяа нь тодорхой ч тэд дурлаж, хардаж, зүрх сэтгэлтэй гэдгээ батлахыг оролдоно.

“Im Westen nichts Neues”, Эрих Мария Ремарк (1928)

19 настай Пауль үндэсний үзэлтнүүдийн ухуулгад автан, сайн дураар дэлхийн нэгдүгээр дайнд явна. Дайн тулаанд ороод залуу насны бүх хүсэл мөрөөдөл нь алга болжээ. Дөнгөж өчигдөр сургуулийн сурагч байсан хүүхдүүд хэрхэн харгис цэрэг болон хувирч байгааг өгүүлжээ.

“Wuthering Heights”, Эмили Бронте (1847)

Хоёр гэр бүлийн харилцаа, дайсагнал, урван тэрслэлт, өс хонзонгийн талаар өгүүлжээ.

“Hachiko: The Dog Who Waited”, Луис Пратс (2015)

Акита үүлдрийн Хачико гэдэг нохой өдөр болгон эзнээ Шибүя төмөр замын өртөөн дээр үдэж гарган, угтаж авна. Гэвч эзэн нь ажил дээрээ зуурдаар өөд болжээ. Хачико өртөөн дээр ирсээр, эзнээ хүлээсээр л.

“The Gadfly”, Этель Лилиан Войнич (1897)

Шүтлэгтэй шударга залуу Артур Бертон ойр дотнын хүмүүсийн урван тэрслэлтийн улмаас Италиас зугтана. 13 жилийн дараа тэр Овод нэрээр эргэн ирэхдээ хувьсгалч болсон байлаа.

“Notre-Dame de Paris”, Виктор Гюго (1831)

Эрэмдэг Квазимодо, хорон санаат санваартан Клод Фролло, яруу найрагч  Пьер Гренгуар нар бүгд цыган бүсгүй Эсмеральдад дурлажээ. Харин бүсгүй ахмад Фебийг сонгосон. Хардалт, эмгэнэлт явдал эндээс эхэлсэн юм.

“Анна Каренина”, Лев Толстой (1878)

Нөхөртэй, язгууртан хатагтай Анна Каренина залуухан офицер Алексей Вронскийд ухаангүй дурлана. Хайрынхаа төлөө тэр дээд язгууртны ертөнцтэй тэрсэлдэж, нөхрөөсөө салаад хүүтэйгээ уулзаж чадахгүй болно. Дэлхий ертөнц тэр чигээрээ түүний эсрэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...