ОХУ-ын байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх “Сибирийн хүч – 2” хоолойн төсөл яригдаад олон жил өнгөрсөн. Монголын нутгаар дайруулан тавих тус хоолойн ачаар ОХУ-ын Буриад, мөн манай улс байгалийн хийгээр хангагдах ёстой юм.

Оросын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилёв төслийн нэр солигдсон талаар мэдээллээ. Ямал арлын Тамбей байгалийн хийн орд газраас хоолой татаж, Буриад, Монголоор дайруулан, БНХАУ-д хүргэх тус төслийн ажлыг эхлүүлэх талаар ярилцсаар байна.
