БНСУ-ын охидын BLACKPINK хамтлагийн дуучин Лисагийн “SaWaDiKa” шинэ клип “LLOUD Official”-ийн YouTube суваг дээр тавигдлаа. Клипийг 6 цагийн дотор 14 сая хүн үзсэн байна.
Лисагийн шинэ дуу орчин үеийн барууны бит, рэп, тайланд хөгжим, бүжиг хосолсон эрч хүчтэй бүтээл болжээ. Дууны үг нь түүний дэлхийн хэмжээний од болох замыг өгүүлж, үнэтэй цаг, Ferrari машин гарч байна.
Зураг авалт Бангкок хотод болсон бөгөөд Лиса төрөлх эх орныхоо соёл, заншлыг хангалттай сурталчилжээ. Үндэсний хувцас, бүжиг, хөгжим, муай-тай тулаан, байгаль гээд дэлхийн шүтэн бишрэгчдэдээ Тайланд орноо танилцуулсан байна.
