UBLife Logo
Спорт

Өрсөлдөгчөө зодсон гүрж жүдочид шийтгэл онооно

Өрсөлдөгчөө зодсон гүрж жүдочид шийтгэл онооно

Германы жүдо бөхийн лигийн тэмцээний үеэр гарсан нэгэн хэргийг ХБНГУ-ын Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. “JC Leipzig” багийн гүрж жүдоч Акакий Джапаридзе “TSV Abensberg” багийн тамирчин Тимо Кавелиуст ялагдсаныхаа дараа цохиж, эрүүг нь хугалж, шүдийг нь цөмөлжээ. “Die Welt” сонинд бичсэнээр Тимог эмнэлэгт хүргэж, яаралтай мэс засалд оруулсан байна.

“JC Leipzig” багаас “Хэрэг явдлаас хэд хоногийн дараа ч манай баг, хамт олон, удирдлага цочролд орсон хэвээр байна. Энэ хэргийг мөрдөн шалгаж, шаардлагатай арга хэмжээг авах ёстой” гэж мэдэгджээ.  Тус баг Олон улсын жүдо бөхийн холбоонд гүрж тамирчны барилдах эрхийг насаар нь хасах шийтгэл оноохыг хүссэн байна.

Харин эсрэг багаас Тимо ялчихаад жүдоч хүнд байж болшгүй араншин гаргасан тул Акакий Джапаридзе хяналтаа алдсан гэж тайлбарлаж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...