Цахим спортын мэргэжилтэн, шинжээч нар Монголын тамирчин Мөнхболд “Techno” Содбаяр багаа солих гэж байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Ийм дүгнэлт гарах болсон шалтгаан бол “The Mongolz” баг удахгүй эхлэх “FISSURE Playground 3” тэмцээнд “Techno” Содбаяргүй оролцох болсноо зарласан явдал байлаа.
Шинжээчид М.Содбаярыг “BC.Game” багт орно гэж таамаглаж байна. Манай тамирчин тус багт Денис “electronic” Шариповын оронд орох гэнэ. Шарипов сүүлийн үед тун тааруу тоглож байгаа. Чансаа, хувийн үзүүлэлт нь багтаа хамгийн муу байгаа юм. “BC.Game” багт М.Содбаярын хуучин багийн андууд болох Азбаяр “Senzu” Мөнхболд, Аюуш “mzinho” Батболд нар байгаа. Энэ хоёр тамирчин “The Mongolz” багаас гарснаас хойш “Techno” Содбаяр өөртөө маш итгэлгүй тоглодог болсныг мэргэжилтнүүд онцолжээ.
HLTV-ийн сэтгүүлч Звонимир “Professeur” Буразин хэрэв ийм наймаа явагдвал маш ухаалаг алхам болно гэж хэлсэн ч энэ цуу яриа бодит эсэхийг батлахаас зайлсхийсэн байна. Хэрэв мэдээ батлагдвал ойрын үед албан ёсоор зарлах ёстой.
“BC.Game” багийн бүрэлдэхүүн
Эмиль "Magisk" Рейф;
Денис "electroNic" Шарипов;
Александр "s1mple" Костылев;
Азбаяр "Senzu" Мөнхболд;
Аюуш "mzinho" Батболд
Виктор "TaZ" Войтас (дасгалжуулагч)
“BC.Game” баг Techno М.Содбаярыг авч чадвал “PGL Major Singapore 2026” тэмцээнд орох эрх авлаа гэсэн үг болно.
