HLTV.org сайтаас CS2 төрлийн хамгийн ирээдүйтэй 50 тоглогчийн ээлжит жагсаалтыг гаргалаа. Энэхүү чансаанд том тэмцээнд оролцож, хүчтэй өрсөлдөгчтэй тоглож байгаа 21 хүртэлх насны тамирчид багтдаг юм. HLTV сардаа нэг удаа чансааг гаргадаг бөгөөд өсөн дээшлэх ирээдүйтэй тамирчныг зааж өгдөг онцлогтой.
Эхний байрыг “Inner Circle” багийн украин тамирчин Давид “Dawy” Бибик эзэлсэн. Тус баг наймдугаар сарын сүүлээр “BLAST Open Fall 2026” тэмцээнд “Vitality” багийг 2-0 ялсан билээ. Түүний дараа Алексей “Xeedo” Микулич, Климентий “Kl1m” Кривошеев жагсаж байна.
Манай тамирчдаас “The MongolZ” багийн Золбаяр 'tikuak' Чимэдцэрэн 15-д бичигдлээ.

Золбаяр 'tikuak' Чимэдцэрэн 17 настай (2008 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн). Rifler (Довтлогч). Тэрээр анх “The MongolZ Academy” багаас замналаа эхлүүлж байв. 2025 оноос “Chinggis Warriors” багт тоглож байгаад Мzinho Европын “BC.Game” баг руу шилжсэний дараа, долоодугаар сард “The MongolZ” багийн үндсэн бүрэлдэхүүнд албан ёсоор дэвшсэн.
