Хөнгөн атлетик сонирхогчдод дуулгах сайхан мэдээг дуулгая. Энэ долоо хоногийн сүүлээр, бүүр тодруулбал есдүгээр сарын 11-13-нд Унгарын Будапешт хотноо Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос "World Athletics Ultimate Championships 2026" хэмээх цоо шинэ тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Цаашид тэгш тоотой онуудад хоёр жил тутам (Олимпын наадамтай жил өнжинө) зохиогдох энэ тэмцээнд Олимпын наадам, ДАШТ-ий бол "Алмаазан лиг"-ийн аваргууд болон Дэлхийн чансааны эхний байрт бичигдэж буй шилдгийн шилдгүүдийг урилгаар оролцуулах юм.
Энэ удаагийн тэмцээнд гэхэд л "Парис-2024" олимпын 26 аварга, "Токио-2025" ДАШТ-ий 26 аварга, мөн энэ жилийн "Алмаазан лиг"-ийн 25 аварга уригдаад байна. Тэмцээн хувийн болон холимог буухиа гээд 28 зай, төрлөөр болох бөгөөд нэг зай төрөлд 16 тамирчин л өрсөлдөнө. 100м, 200м, 400м, 800м, 1500м, 5000м, 110 м халхалттай, 400м халхалттай, өндрийн харайлт, уртын харайлт, тулгууртай харайлт, жад шидэлт (бүгд эр, эм) болон эрэгтэй дүүгүүр, эмэгтэй 3-ын харайлт, 4х100м , 4х400м холимог буухиа гэсэн зай, төрөлд.

Тэмцээний шагналын сан 10 сая доллар бөгөөд алтан медаль хүртсэн тамирчин 150 000 ам.доллар, мөнгө 75 000, хүрэл 40000 гэх мэтээр тэмцээнд оролцсон бүх тамирчин, баг мөнгөн шагнал хүртэх юм.
Олон олон аваргууд, шилдэг тамирчдыг нэг доор үзэх үнэхээр сайхан боломж гарч байна даа.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
