UBLife Logo
Спорт

Ажилгүй гэртээ суугаа 13 од хөлбөмбөгч

Ажилгүй гэртээ суугаа 13 од хөлбөмбөгч

Европын том лигүүдэд наймааны цонх хаагдсан ч маш олон од ажилгүй, харьяалагддаг баггүй гэртээ сууж байна. Хэчнээн хичээгээд ч тэд зуны 3 сард баг олж чадсангүй.

Дани Карвахаль

Transfermarkt үнэ: € 4 сая

Мадридын “Реал” багт 26 цом өргөж, Испанийн шигшээтэй Европын аварга болж байсан 34 настай Дани гэрээ нь дуусаад гэртээ сууж байна. “Реал” гэрээг нь сунгасангүй.

Карим Бензема

Transfermarkt: € 5 сая

“Алтан бөмбөг” шагналын эзэн, “Реал” багийн домог тэрээр Арабын "Аль-Иттихад”, “Аль-Хиляль” багуудад “гологдсон”. Удирдлага, дасгалжуулагчтай таарахгүй гээд гэрээгээ цуцалтал Саудын Арабын лигийн элчин сайдын албаа орхихгүй бол 2030 он хүртэл гаднын багт тоглож чадахгүй заалттай гэдгээ мэдээгүй.

Мауро Икарди

Transfermarkt: € 4 сая

Сүүлийн 4 жил тэр Туркийн “Галатасарай”-д тоглосон. Одоо ажилгүй.

Давид Алаба

Transfermarkt: € 3 сая

Хүнд гэмтлээс эргэн ирсэн ч Мадридын “Реал” гэрээгээ сунгасангүй, өөр баг олдсонгүй. 34 настай.

Жейдон Санчо

Transfermarkt: € 18 сая

"Манчестер Юнайтед”, Дортмундын “Борусси”, “Челси” багт тоглож байсан. Өнгөрсөн улирал "Астон Вилла”-д зээлээр тоглосон ч 36 тоглолтод ганцхан гоолтой. “МЮ” багийн гэрээ дууссан. 26 настай залуу тоглогч.

Рияд Марез

Transfermarkt: € 5 сая

Английн лигийг бужигнуулж явсан тэрээр 35 настай. Сүүлийн 3 жил Саудын Арабын лигт тоглож байсан ч гэрээ өндөрлөж, чөлөөт агент болсон. Баг олдоогүй.

Рафаэл Геррейру

Transfermarkt: € 5 сая

32 настай Геррейру 3 жил Германы “Байерн”-д тоглоод гэрээгээ сунгаж чадсангүй.

Рахим Стерлинг

Transfermarkt: € 3 сая

Английн бүх шилдэг багт тоглож амжсан түүнийг хэн ч сонирхсонгүй. Өнгөрсөн өвөл “Челси”-гээс гэрээгээ цуцлаад Нидерландын “Фейеноорд”-д очсон ч ганцхан гоол хийгээд ажилгүй боллоо.

Антони Марсьяль

Transfermarkt: € 3,5 сая

Уг нь тэр дөнгөж 30 настай. Өнгөрсөн улирал алс хол Мексикийн лигт хүч сориод ирсэн ч баг олдсонгүй.

Ренату Саншеш

Transfermarkt: € 2 сая

“Шинэ Месси” гэгдэж байсан тэр 29 настай. Хэт залуугаасаа од болж, том гэрээ байгуулж байсан ч амжилтад хүрээгүй. Өнгөрсөн улирал Грекийн лигт тоглоод ч амжилт олсонгүй.

Уилфрид Заха

Transfermarkt: € 3,5 сая

33 настай Заха “Кристал Пэлас”, “Манчестер Юнайтед” багуудад тоглож байсан. 2025 оноос зээлээр АНУ-ын "Шарлотт” багт тоглож байгаад Туркийн "Галатасарай” багтай байгуулсан гэрээ нь дууссан.

Поль Погба

Transfermarkt: € 2,5 сая

33 настай Погба бол жинхэнэ од байсан тоглогч. Харин допингийн хэргээр шийтгүүлээд эргэж ирэхдээ тэр одоос сүүдэр ч үлдээгүй байлаа. Францын лигт өнгөрсөн улирал 6 тоглоод нэг ч амжилттай үзүүлэлт гаргасангүй.

Александр Зинченко

Transfermarkt: € 8 сая

Английн том багуудад алба хашиж явсан тэрээр 29 настайдаа баггүй боллоо. Нидерландын “Аякс”-т зээлээр очоод ч тусыг эс олов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...