Цахим спортын CS2 төрлийн “The MongolZ” баг дахин бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийснээ зарлалаа. Тус баг саяхан авсан шинэ хоёр тоглогчоо сэлгээнд шилжүүлж байгаагаа зарлалаа. Золбаяр "tikuak" Чимэдцэрэн, Ирээдүй "DarkMeister" Дугарсүрэн нар үндсэн багт ороод ердөө хоёр сар болсон юм.

Одоогийн байдлаар “The MongolZ” баг дасгалжуулагч Маараагийн хамт Гарьдмагнай "bLitz" Бямбасүрэн, Содбаяр "Techno4K" Мөнхболд, Өсөхбаяр "910" Банзрагч гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Шинээр ямар хоёр тоглогч авах нь тодорхойгүй байна.

Харин Ирээдүйн “DarkMeister” Дугарсүрэн, Чимэдцэрэнгийн “tikuak” Золбаяр, Ууганбаярын “cobrazera” Анарбилэг нар сэлгээнд сууж байна.
