UBLife Logo
Кино
Монгол үзэгчдийг талцуулаад байгаа "Hope" киноны талаарх онцлох 15 пост

Монгол үзэгчдийг талцуулаад байгаа "Hope" киноны талаарх онцлох 15 пост

Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр төсөвтэй бүтээлүүдийн нэг болох найруулагч На Хон-Жиний “Hope кино олон улсын үзэгчдэд хүрээд удаагүй байна. Тус кино өнгөрсөн тавдугаар сард Каннын кино наадамд дэлхийн нээлтээ хийж, энэ оны онцлох бүтээлүүдийн нэгээр нэрлэгдээд буй.Нээлтээ хийсэн цагаасаа эхлэн “Hope кино дэлхийн төдийгүй Монголын үзэгчдийн анхаарлыг татаж, кино сонирхогчдын дунд нэлээд өргөн хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Зарим үзэгчид бүтээлийн цар хүрээ, дүрслэл, найруулгыг онцолж байгаа бол зарим нь киноноос өөр мэдрэмж авчээ.

Хэрэв та “Hope”-ийг үзэж амжаагүй, эсвэл үзэх эсэхээ шийдэж ядан байгаа бол киноны талаар үзэгчдийн хуваалцсан сэтгэгдлүүдээс хүргэе.


1. “Avengers end game”-с хойш суудлаас өндөлзүүлсэн ганц кино

2. Хүмүүсийн сөрөг сэтгэгдэл бүр ч их сонирхол төрүүлж байна. Заавал кино театрт очиж үзнэ.

3. Нэг ч хором уйдалгүй шимтэн үзсэн кино.

4. Гайхалтай “US cinema parody” байлаа.

5. Харийн биет бус, цэвэр чөтгөрлөг оршихуйд тулгуурласан бол илүү сайн кино болох байсан.

6. Харийнхан гарч ирсэн ч хүний айдсыг хөдөлгөгч хамгийн том оршихуй нь эцэстээ хүн хэвээр. Бидний үнэхээр айх ёстой зүйл нь харийн оршихуй юу? Эсвэл сүйрлийн ирмэгт тулсан энэ ертөнцийн хамгийн аюултай оршин суугчид болох хүн төрөлхтөн үү?

7. На Хо Жин найруулагчийн “Hope” кино надад л таалагдав уу?

8. Hope киноны морьтой хэсгүүдэд Хан Монгол морин циркийн уран бүтээлчид ажилласан байна.

9. Муухан зөгнөлт Америк кино шиг болжээ.

10. Жүжигчин Жон Хо-ён хоёр гол дүрээсээ харьцангуй бага хугацаанд дэлгэцнээ гарч байгаа ч үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна.

11. Гурван цагийн турш ангайж, гайхмаар олон хэсгүүд байсан.

12. 5/10 гэх үнэлгээг өгчээ.

13. Жинхэнэ адреналин ялгаруулдаг кино.

14. Жүжигчин Жо Ин Сон зарим эрсдэлтэй үзэгдлүүдийг орлон тоглогчгүйгээр өөрөө гүйцэтгэсэн.

15. Соёлын ялгаанаас шалтгаалан “Hope” кино Солонгос, Америк төдийгүй Монголын үзэгчдийн дунд ч өөр өөрөөр үнэлэгдэж, санал бодлыг хоёр талд хувааж байна.


Олон улсын нээлтээсээ хойш өвөрмөц сэдэв, өргөн цар хүрээтэй бүтээлээрээ үзэгчдийн анхаарлыг татаж буй “Hope” кино яг одоо кино театруудаар гарч байна. Монголын үзэгчдэд “The Wailing”, “The Yellow Sea”, “The Chaser” зэрэг бүтээлээрээ танил болсон найруулагч На Хон Жиний ээлжит бүтээл “Hope”-ийг кино театрт хүлээн авч үзээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...