Узбекистаны Самаркард хотноо болж буй Дэлхийн шатрын 46 дахь олимпиадын есдүгээр өрөгт Монголын эмэгтэй баг Болгарын багийг 2,5:1,5 оноогоор хожив. Манай эмэгтэй Их мастер Т.Мөнхзул (2-р ширээ) Болгарын эмэгтэй их мастер Н.Тончеваг хожиж, эмэгтэй ОУМ Б.Мөнгөнзул (1-р ширээ), кандидат мастер Х.Баясгалан (3-р ширээ), ОУМ, эмэгтэй Их мастер Б.Мөнгөнтуул нар өрсөлдөгчидтэйгээ эвийн гэрээ байгууллаа.
Манай эмэгтэйчүүд ийнхүү найман өргийн дараа 7 хожил, нэг хожигдолтой, 14 оноотойгоор дөрөвдүгээрт бичигдэж байна.
БНХАУ-ын баг долоон хожил , нэг тэнцээ, 15 оноотойгоор тэргүүлж яваа бол 2, 3-т бичигдэж буй Казахстан (зургаан хожил, хоёр тэнцээ), Армен (долоон хожил, нэг хожигдол) манайхтай ижилхэн 14 оноотой яваа.
Есдүгээр өрөгт манай охид Казахстаны шатарчидтай наадна.
Манай эрэгтэй баг энэ удаа Шри Ланкийн шатарчдыг 2,5:1,5 -аар хожин, таван хожил, гурван хожигдолтой болж, 47 дугаар байр руу орж ирлээ. Есдүгээр өрөгт манай эрэгтэй баг Венесуэлтай хөлгийн ард сууна.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
