АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 24-нд БНХАУ-ын тэргүүнийг Цагаан Ордонд ёслол төгөлдөр хүлээн авлаа. Ши Жиньпин 11 жилийн дараа албан ёсны айлчлал АНУ-д хийж байгаа нь энэ юм.

Трамп ёслолын өмнө цэргийн Эндрюс бааз дээр Ши Жиньпинийг хувийн шугамаар угтсан нь албан ёсны протоколд тусгаагүй зүйл байлаа.

Албан ёсны арга хэмжээний дараа төрийн тэргүүд хэлэлцээр хийж эхэлсэн. Худалдаа, газрын ховор элемент, хиймэл оюун гэсэн гол сэдвүүд байгаа.



Мөн хоёр тал Тайванийн талаар санал зөрөлдсөөр байгаа билээ.





Цагаан Ордны гадна БНХАУ-ын Засгийн газрыг эсэргүүцэгчид цугларч, Түвд, Уйгарыг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.


