UBLife Logo
Дэлхий

Цаазлуулаад үхээгүй Криста Пайкийг шоронд нь буцаалаа

Цаазлуулаад үхээгүй Криста Пайкийг шоронд нь буцаалаа

АНУ-ын Теннесси мужид 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлах шийдвэр гаргасан нь ихээхэн шуугиан тарьсан билээ. Тэгвэл тэр цаазлуулсан 50 настай Криста Пайк хэмээх эмэгтэй нь хоёр үхлийн тариа хийлгээд амьд үлдсэн нь улам их дуулиан болсон талаар бид мэдээлсэн. Пентобарбитал хэмээх бодисыг хоёр удаа судсанд нь хийгээд тэр үхээгүй, амьсгалсаар байсан юм.

Хэргийг сануулахад Пайк 30 жилийн өмнө 18 настай байхдаа ангийнхаа охины амь насыг бүрэлгэсэн хэрэг үйлдэж, цаазын ял сонссон. Хэргийг буцааж, дахин мөрдөж, давж заалдсаар 30 жил өнгөрсөн байсан билээ.

Бүтэлгүйтсэн цаазын ялын дараа түүнийг түргэн тусламжийн тэргээр шоронгоос эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар түүний биеэс хорт бодисыг гаргаж чадсан байна. Пайкийг эмнэлгээс гаргаж, 30 жил хоригдсон шоронд нь буцаажээ. Өмгөөлөгч нарын мэдээлснээр шоронд эмчилгээ үргэлжлэх гэнэ.

Үхлийн тариа хоёр удаа хийлгээд амьд үлдэж, ухаан ороод ярьж эхэлсэн нь эмч нар төдийгүй шинжээч, мэргэжилтэн нарыг ч цочролд оруулсан явдал байлаа. Ухаан ороод Пайк “Би хаана байна?”, “Та нар хэн бэ?” гэж асуусан байна.

Пайкийн өмгөөлөгч нар “Манай үйлчлүүлэгч эмнэлгийн ажилтнуудад баярласан, талархсанаа илэрхийлсэн” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. Теннесси мужийн шүүхээс түүнийг дахин цаазлах эсэх нь тодорхойгүй байна. Дээд шүүхээс мужийн захиргаанаас яагаад цаазын ажиллагаа бүтэлгүйтсэн талаар дэлгэрэнгүй тайлбар шаардаж байгаагаа мэдэгдлээ.

Үхлийн тариа хийлгэх цаазын ялнаас амьд үлдсэн цорын ганц хүн нь Криста Пайк болоод байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...