UBLife Logo
Дэлхий

Буриадад 7 хоногт 51 баавгай устгажээ

Буриадад 7 хоногт 51 баавгай устгажээ

ОХУ-ын Сибирь, Буриадад баавгай хүн барих, суурин газарт орж ирэх явдал нэмэгдэж байгаа. Амь насаа алдсан хүний тоо ч нэмэгдсээр байгаа билээ. Тиймээс Буриадын тэргүүн Алексей Цыденов нэг баавгай агнасан шагналд 7000 рубль олгодог байсныг 15 мянгаар нэмж, 22000 рубль (922000 төгрөг) болгосон байна.

Буриадын Байгалийн хяналтын газраас мэдээлснээр иргэдийн амь насанд аюул учруулсан баавгайг устгах арга хэмжээ авч байгаа гэнэ. Өнгөрсөн 7 хонот тус газар 85 дуудлага хүлээн авч, 51 баавгай устгаснаа мэдээлжээ. Мөн баавгай үзэгдсэн газар болгонд тусгай мэргэжилтэн, анчин очиж, үзлэг хийж байгаа гэнэ. Сүүлийн гурван сарын хугацаанд Буриадад нийт 397 баавгай устгасан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...