UBLife Logo
Спорт

Залуучуудын олимпод манай 10 тамирчин оролцоно

Залуучуудын олимпод манай 10 тамирчин оролцоно

“Дакар-2026” Залуучуудын зуны IV Олимпын наадам нь 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар, Диамниадио, Сали хотуудад зохион байгуулагдана. Энэхүү наадам нь Олимпын хөдөлгөөний түүхэнд Африк тивд зохион байгуулагдах анхны арга хэмжээ болж буйгаар  онцлог юм.

Залуучуудын олимпын наадамд дэлхийн 204 орны 15–17 насны 2,700 орчим тамирчин спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн бокс, дугуй, жүдо, элсний бөх, сагсан бөмбөгийн 3х3, усанд сэлэлт гэсэн зургаан спортын төрөлд нийт 10 тамирчин өрсөлдөх юм.

Энэ өдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчдыг хүлээн авч, Төрийн далбаа гардуулан өгч, амжилт хүслээ. “Дакар-2026” наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам ажиллана.

Ташрамд сонирхуулахад, “Дакар-2026” Залуучуудын олимпын наадам нь эрэгтэй, эмэгтэй тамирчдын оролцооны бүрэн тэнцвэрийг хангах зорилт тавьснаараа онцлог бөгөөд Африк тивийн 54 ҮОХ-ны баг тамирчдын оролцоог хангажээ. Мөн Олон улсын олимпын хороо (ОУОХ) энэхүү наадмыг зөвхөн спортын тэмцээн бус, тогтвортой хөгжил, боловсрол, соёл, залуучуудын оролцоог дэмжих дэлхийн хэмжээний платформ болгон хөгжүүлж байна. “Дакар-2026” нь Африкийн залуучуудын өдөртэй уялдан зохион байгуулагдах бөгөөд олимпизмын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...